Олон улсын олимпын хорооноос өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд Олон улсын боксын холбоо “IBA”-г гишүүнчлэлээсээ хассанаас хойш “IBA” холбоо олимпын бокст хамаагүй болсон нь тодорхой болсон. Учир нь хоёр тал учраа олж, маргаанаа цэгцлэх гэхээсээ илүү шүүхдэн заргалдаж, дайны байдалд орсон билээ.
Энэ үед АНУ тэргүүтэй хэдэн орны боксын холбоод Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу World Boxing хэмээх холбоог байгуулсан юм. Энэ холбоо “IBA”-ийн оронд сонирхогчдын боксыг хариуцахаар ОУОХ-той хэлэлцэж эхлээд байгаа. Одоогийн байдлаар шинэ холбоонд АНУ, Аргентин, Шинэ Зеланд, Швейцарь гэсэн дөрөвхөн улс элссэн. Гэхдээ “IBA”-ийн гишүүнчлэлээсээ гараагүй байгаа ч Ирланд, Украин, Их Британи зэрэг улсуудын холбоо World Boxing-г дэмжиж байгаагаа илэрхийлсэн. “IBA” холбоо шагналын маш өндөр сангаар гишүүдээ авч үлдэхийг зорьж байгаа бол шинэ холбоо нь олимпын тэмцээнээр татахыг хичээж байна.
Манай улсын харьялагддаг Азийн боксын холбоо (ASBC) ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, дүрмэндээ өөрчлөлт оруулан, “IBA”-аас гарч, ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн холбоонд нэгдэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Хэрэв тэгвэл Азийн холбооны гишүүн 43 холбоо World Boxing-д нэгдэнэ гэсэн үг.
World Boxing холбоо ирэх арваннэгдүгээр сард анхныхаа чуулганыг хийнэ. Энэ үеэр холбооныхоо ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийг сонгох юм. Тус холбоо гурван дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн дөрвөн гишүүнтэй байна. Мөн тэмцээн уралдаан, эмнэлэг, допингийн эсрэг, санхүү, аудитийн хороодын дарга нарын сонгууль болно.
Арваннэгдүгээр сараас өмнө тэд ОУОХ-той тохиролцоонд хүрч чадвал чуулганаараа шинэ гишүүдээ элсүүлж, олимпын эрхийн тэмцээнүүдийг зохион байгуулахад оролцож эхлэх юм.
| Олон улсын олимпын хороо боксын “IBA” холбоог гишүүнчлэлээсээ хассан |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |