Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хот нь “Монголын жүдо академи” болон Монголын жүдо бөхийн холбоотой нягт хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ. “Жүдо академи”-ийн баг тамирчид жил бүр тус хотод зочилж хамтарсан бэлтгэл хийхээс гадна тэмцээн уралдаанд оролцдог уламжлалтай. Мөн Монголын үндэсний шигшээ багийн тамирчид Токио 2020 зуны Олимпын наадмын өмнөх бэлтгэл сургуулилалтаа тус хотод базааж байсан юм.
Тэгвэл Японы Изүнокүни хотын дарга ноён Ямашита Масаюүки болон бусад албаны хүмүүс “Монголын жүдо академи”-ийн бэлтгэл дээр зочилж танилцжээ. Монгол Улсын жүдо бөхийн хөгжлийг үргэлж дэмжиж ажилладаг байдаг ноён Ямашита энэ үеэрээ манай залуу тамирчдад амжилт ялалтыг хүсэж, өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг захисан юм.
“Монголын жүдо академи” болон Япон Улсын Изүнокүни хот хоорондын хамтын ажиллагаа цаашдаа улам өргөжин тэлж, монголын жүдо бөхөөр суралцагчдад олон сайхан боломжийн үүд хаалга нээн өгч байна. Япончууд Монгол Улсын жүдо бөхийн ирээдүйн залуу халаа болсон өсвөрийн баг тамирчдыг дэмжин ажилласаар байгаа билээ.
| “Монголын жүдо академи”-ийн бэлтгэлд Изүнокүни хотын дарга зочилжээ |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |