Белград-2023 чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монголын эмэгтэй баг тодорсон билээ. Харин 53 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалт дээр өнөөдөр боллоо. Үдээс өмнө МУГТ Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын сорил барилдаан эхэлж эхний ээлжийн барилдаанд 8:5-ын харьцаатай оноогоор Г.Отгонжаргал ялалт авсан.
Үдээс хойш хоёр дахь ээлжийн барилдаанд Б.Болортуяа гавьяат 3:1-ийн харьцаатай оноогоор ялж сорил барилдааны ялалтыг 1:1-ийн харьцаатай болгон тэнцүүлсэн. Гурав дахь үеийн шийдвэрлэх барилдааны эхний үед гавьяат Б.Болортуяа 3:0-ээр илүүрхэж явсан. Гурав дахь барилдааны хоёрдугаар үеийн барилдааны 2:22 минутад Б.Болортуяа давхар хамах мэх хийхэд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мордож дараад тооны харьцааг 4:3 болгон, улмаар цэвэр ялалт авав. Олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа тактикийн маш том алдаа гарган ийнхүү ялагдал хүлээв. Оноогоо хамгаалах тактикаар барилдсан бол ялах байлаа. Сорил тэмцээн гавьяатын сэтгэл зүйд маш хүнд дарамт болсон нь энэхүү барилдаанаар илт харагдаж байв.
Эмэгтэйчүүд:
50 кг-д: Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаагаа
53 кг-д Ганбаатарын Отгонжаргал 2 дахь удаагаа
55 кг-д: Чинболдын Отгонтуяа - анх удаагаа
57 кг-д: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаагаа
59 кг-д: Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаагаа
62 кг-д: Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаагаа
65 кг-д: Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаагаа
68 кг-д: Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаагаа
72 кг-д: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаагаа
76 кг-д: Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаагаа ДАШТ-д оролцох гэж байна.
| Сорилт тэмцээний 53 кг-д Г.Отгонжаргал ялалт байгуулав |
|
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |