Монгол Улсад түүхэндээ анх удаа ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэл Улаанбаатар хотын 10 спорт байгууламжид явагдах тус наадмын тасалбарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо “Гэр Медиа” ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу TICKET.MN худалдаалж эхэллээ.
Үзвэр үйлчилгээний тасалбар, суудал захиалгыг хүссэн цагтаа, хүссэн газраасаа захиалах, худалдан авах цахим үйлчилгээг нэвтрүүлэгч TICKET.MN-ээс спорт сонирхогчид наадмын нээлтийн үйл ажиллагаа, мөн тэмцээн уралдааны цахим болон биет тасалбарыг албан ёсны эрхтэйгээр худалдан авах боломжтой юм. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбарыг 10,000 төгрөг болон 5000 төгрөгийн үнийн сонголттойгоор худалдаанд гаргасан байна.
| Улаанбаатар 2023 Зүүн Азийн наадмын тасалбар худалдаанд гарлаа |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |