Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өчигдөр “Олимпик хаус”-т боллоо. Ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө байв.
Мөн “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, БТСУХ-ны дарга О.Баттулга, хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбааг Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Монголын багийн тугчдад гардуулан өгөв.
Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга, хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдсон юм.
Монголын багийн хоёр тугч болон бадминтоны дасгалжуулагч Т.Ууганбаяр нар энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдыг төлөөлөн тангараг өргөлөө. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна. МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байгаа юм.
| Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулав |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |