Хүрээ цам даншиг наадам өнөөдөр, маргааш Хүй долоон худагт болж буй. Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана. Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулна. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзах байна.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн жил даншиг наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүдийг танилцуулж байна.
2015 он
Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр – Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэн, даншгийн заан цол
Их шөвөг – Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж нар үлдэж, даншгийн өсөх идэр начин цол
2016 он
Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол
Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодров.
2017 он
Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол
Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болов.
2018 он
Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол
Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.
2019 он
Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол
Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.
2022 он
Түрүү- Завхан аймгийн бөх Л.Лха-Очир түрүүлж, даншгийн арслан цол
Үзүүр-Ховд аймгийн бөх Ш.Мөнх-Од үзүүрлэж, даншгийн заан цол
ТАНИЛЦ: Даншиг наадмын үзүүр, түрүүнд үлдэж байсан бөхчүүд |
|