• Өнөөдөр 2025-02-25

Унгарт болж буй жүдогийн тэмцээнээс Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртжээ

2023-08-05,   420

         Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Унгарын Мастерс үргэлжилж байна.Тэмцээний эхний өдөр Монголын хоёр тамирчин медаль хүртлээ.
Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртэв.
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараа орохуйц чансаатай "Унгарын Мастерс 2023" Будапешт хотод эхэллээ.
       Тэмцээний эхний өдөр монголын шигшээ багийн долоонг тамирчин зодоглосноос хоёр нь медалийн тавцанд зогсов. Тодруулбал эрэгтэйчүүдийн -60 кг жинд Энхтайваны Ариунболд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Казахстаны Магжан Шамшадин, Бельгийн Жорре Верстраттен, Азербайжаны Балабай Агаев, Туркийн Салих Илдиз нарыг ялж финалд шалгарсан бөгөөд Японы аварга Рюүжү Нагаямад ялагдсан юм.

Унгарт болж буй жүдогийн тэмцээнээс Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188