• Өнөөдөр 2025-02-25

М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх арслан цолны мялаалга энэ сарын 11-нд болж, 128 бөх барилдана

2023-08-03,   1217

            Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цолтон болсон билээ.

              Тэгвэл М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадмыг наймдугаар сарын 11-нд Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хурдан, их нас, дааганы уралдаан, Хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөсөн байна. 


М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх арслан цолны мялаалга энэ сарын 11-нд болж, 128 бөх барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-03 16:06:02
    naadmaas zalxagch : Nair naadmaa duusgax boloogui baina uu 8 dugaar sard malchid id xadlan tejeel belddeg chuxal tsag ue shuu dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188