Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Наадмын бэлтгэл ажлын талаар “Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн захирал Д.Буяндэлгэр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав.
Спортын 12 төрлөөр зохион байгуулах тус наадамд 1300 гаруй тамирчин оролцож, дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг нийт 1800 гаруй хүн Монголд ирэх тооцоо гарчээ. Мөн наадмын үеэр 1400 гаруй сайн дурын ажилтан ажиллах юм. Түүнчлэн наадмын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу хийж байгаа гэдгийг хэлэв.
Хотын дарга болон зөвлөлийн гишүүд бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулалтад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, өндөр түвшинд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
| Зүүн Азийн наадам ирэх сард болно |
|
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |