Японы мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" ном маргааш Монгол Улсад нээлтээ хийх гэж байна. Энэхүү ном нь 2021 онд Японд хэвлэгдэн гарснаасаа хойш хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтах болжээ.
Сүмогийн ертөнцөд өөрийнх нь хэлснээр “долоо дордож, найм сэхсэн” түүний унаж боссон түүхээ өгүүлсэн энэхүү номд ганцхан хүний түүх өгүүлээд байгаа боловч уншсан хүн бүхэн сүмогийн бүхэл бүтэн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлын тухай бас бичсэн аж. Тэрбээр гүн хар ангалаас өөрөө мацаж, өгсөж, авирч газар дээр гарч ирээд зогсохгүй сүмогийн хамгийн өндөр цовх оргил “Ёкозүна” хэмээх алдарт хүрч чадсан юм.
Түүний туулсан энэхүү замнал олон хүнд амьдрах хүсэл, урам зориг өгчээ. Японы нийгмийн хатуу хөтүү урсгалд амь тэмцэн, цөхрөх хүн цөөнгүй байдаг. Амьдрах хүслээ гээж, гадаа гарахаа байж, гэртээ бүгдэг нэгэн залуу Тэрүнофүжи аварга хамгийн доод зиндаанаас барилдаж эхлэхийг зурагтаар хараад гайхан цочирдож, өөрийн эрхгүй өөдөө харж, урагшлах, амьдрахын тэмүүллийг ухааран аажим аажмаар сэргэж, гадаа гарч бас олны дунд ажиллахаар шийдсэн гэдэг.
| Ёкозүна Тэрүнофүжи Ган-Эрдэнийн ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа |
|
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |