• Өнөөдөр 2025-02-25

С.Өлзийбаяр “Мастерс-2” ангиллын дэлхийн хошой аварга болов

2023-07-16,   277

           Жюү жицү бөхийн “Улаанбаатар-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр “Мастерс-2” ангиллын -94 кг-ын жинд Сэлэмжавын Өлзийбаяр алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 2021 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2022 онд дэлхийн аварга болж байсан бол өчигдөр эх орны дэвжээндээ дэлхийн хошой аварга боллоо.Мөнгөн медалийг  Мурат Бермухамбетов (Казахстан), хүрэл медалийг Төмөрбатын Тамир (Монгол) нар тус тус хүртлээ.

 


С.Өлзийбаяр “Мастерс-2” ангиллын дэлхийн хошой аварга болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188