-Юуны өмнө Ази тивийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртсэнд баяр хүргэе. Хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв ээ?
-Сайн байна уу. Ярилцлага уншиж байгаа өдрийн мэндийг уншигчдад хүргэе. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хошой хүрэл медальтан боллоо. Нийт гурван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ.
.jpg)
-Хагас шигшээ барилдаанд 2021, 2022 оны ДАШТ-ий хошой мөнгөн медальт Казахстаны Жамила Бакбергенватай таарсан юм байна. Түүнийг хожиж, медалийнхаа өнгийг хувиргах боломж байв уу?
-Жамила Бакбергенватай өмнө нь олон барилдаж байсан. Сая Азийн аваргын өмнө манай баг Казахстан Улсын багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Хожино гэсэн итгэлтэй байсан ч барилдааны явцад алдаа гаргаж цэвэр ялагдсан.
-Энэ жилийн Азийн аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
-Энэ жилийн Азийн аваргын хувьд гол өрсөлдөгчөө Казахстаны Жамила Бакбергенва гэж тооцож байсан л даа. Гэвч барилдаан болж өгсөнгүй.
.jpg)
-Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Б.Одончимэг нарыг хүндэлж, тэднээс үлгэр дуурайлал авдаг гэсэн. Тэдэн шиг мундаг дэлхийн хэмжээний бөх болохыг хүсэж, зорьж яваа гэж байсан. Гэтэл одоо гавьяат Б.Одончимэг багшийн шавь нь болчихсон. Тив, дэлхийн хэмжээний шилдэг бөх болчихсон явна шүү дээ. Одноо багшаасаа их зүйлийг сурч байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Чөлөөт бөхөд тив, дэлхийн медальтай олон сайхан хүндэлж биширч явдаг эгч нар маань байгаа. Намайг бөхийн спортод орох үед л мандаж явсан эгч нар шүү дээ. Анх “Алдар” спорт хороонд ороход Б.Одончимэг эгч маань шигшээ багийн тамирчин байлаа. Тамирчин байх үедээ намайг хажуудаа авч их зүйлийг зааж сургадаг байв. Харин одоо бол багшаар минь ажиллаж байгаа.
.jpg)
-Азийн аваргын хүрэл медалийн төлөө Тайванийн Пин Чен Хунтэй барилджээ. Эхний үед л 11:0-ээр оноогоор цэвэр ялсан юм уу. Тайваны бөх өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөх мөн үү?
-Тайваны бөхийг өмнө нь огт харж байгаагүй юм билээ. Анх удаа л түүнтэй барилдаж үзсэн. Азийн аваргаас медаль хүртэж байсныг нь мэдэхгүй.
-ОХУ-ын Красноярскийн Иван Ярыгиний “Алтан гран при” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний алтан медалийн төлөө О.Бурмаа гавьяаттай барилдсан. О.Бурмаа гавьяат туршлага зааж 6:4-өөр ялсан байх аа?
-Иван Ярыгиний тэмцээнд Бурмаа эгчтэй анх удаа барилдаж ялагдсан. Олон жил барилдсан туршлага, ухаан Бурмаа эгчид байлгүй яах вэ дээ.
.jpg)
-Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд сүүлийн таван жил дараалан медаль хүртсэн гэв үү. Ямар, ямар медаль хүртэж байсан юм бэ?
-Иван Ярыгиний тэмцээн надад их ээлтэй сайхан тэмцээн санагддаг. 2019 онд анх удаа оролцож Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгчтэйгээ аваргын төлөө барилдаж байлаа. Таван жил дарааллан медаль хүртэж байна. Одоо аварга болох л дутуу байна даа.
-Азийн аваргын өмнө болсон энэ оны УАШТ-д О.Бурмаа гавьяатыг ялж, түрүүллээ. Хэд дэх удаагаа улсын аварга болов?
-Улсын аваргын өмнө Бурмаа эгчид хожигдсон болохоор алдаа дутагдал дээрээ ажилласан. Алдаагаа дахин гаргахгүй барилдахыг хичээсэн. УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ.
.jpg)
-Осло-2021 ДАШТ-ий дагах тойрогт 2020, 2021 оны насанд хүрэгчдийн Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор ялжээ. Харин хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилджээ. Түүнийг аргалж байгаад ялчих боломж байсангүй юу?
-Осло-2021 ДАШТ-д анх удаа оролцож үзсэн. Уг нь надад боломж байсан. Сүүлд барилдааны бичлэг үзэхэд, би өөртөө итгэлгүй барилдсан байна лээ. Анхны ДАШТ байсан болохоор сандрал бага зэрэг байсан. Мэдээж тэмцээний туршлага, ур чадвар бага зэрэг дутсан байх. Би боломжоо ашиглаж чадаагүй.
.jpg)
-Өнгөрсөн жилийн ДАШТ-д Канадын Shauna Ailein KUEBECK-д тун харамсалтай ялагджээ. Түүнийг хожих боломж байсан гэх юм. Тэр барилдаанд чухам юу болсон бэ?
-Өнгөрсөн жил өөрийнхөө барилдааныг гаргаж чадаагүй ялагдсан. Миний л буруу байсан даа.
-Дэлхийн цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртэж байж. Тэр хэдэн онд болсон наадам юм бэ?
-2019 онд болсон наадам байгаа юм. Цэргийн спортын наадам маш гоё болсон. Анх оролцоод хүрэл медаль хүртсэн. Дэлхийн чансааны өндөр зэрэглэлд зохиогддог тэмцээн байна лээ.
.jpg)
-Цэргийн ДАШТ-ээс мөнгө медалийг хэдэн онд хүртэж байв. Ер нь цэргийн ДАШТ-ий хэдэн медальтай вэ?
-Цэргийн дэлхийн аваргын мөнгөн медальтай. Цэргийн ДАШТ нэг л удаа оролцож үзсэн. 2018 онд ОХУ-ын Москва хотод болсон цэргийн ДАШТ байгаа юм.
-Өөрөө аль нутгийн хүүхэд вэ. Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын унаган хүүхэд. Багадаа бас л хөдөлгөөнтэй эршүүд талдаа охин байв. Хүмүүс намайг бяртай гэж хөөргөөд л, хөвгүүдтэй их барилдуулдаг байлаа
.jpg)
-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Одоо яг арван жил болж байна даа. Анх хотод орж ирээд хичээллэж эхэлсэн.
-Хөнгөн атлетикаар хичээллэж байсан гэсэн. Чөлөөт бөхийн чухам юу нь таны сонирхлыг татав аа?
-Хотод орж ирээд 44 дүгээр дунд сургуулийн наймдугаар ангид орж суралцсан. Сургуулийн багш маань хөнгөн атлетикийн багш байж таарсан. Тэгээд л багш маань дагуулан явж, тэмцээнд очиж оролцуулсан юм. Одоогийн Спортын төв сургуулийн нэрэмжит тэмцээн байсан. Тэр тэмцээнд орж түрүүлээд спортын сургууль байдаг гэдгийг мэдэж авсан. Түүний дараахан тус сургуулийн элсэлт авч байх үетэй нь таарсан юм. Тэгээд л Спортын төв сургуульд элсэж орох гээд захирал дээр нь ортол намайг хараад “Чи хөнгөн атлетикаар хичээлэх хүүхэд биш байна” гээд чөлөөт бөхийн ангид оруулж өгсөн юм.
.jpg)
-Гэр бүлийнхэн чинь хөнгөн атлетикийг орхиод чөлөөт бөхийг сонгох үед хэрхэн хүлээж авав. Эсэргүүцэж байсан уу?
-Би чинь хөдөөнөөс орж ирээд удаагүй. Хөнгөн атлетикийн талаар ямар ч ойлголт байхгүй. Сургуулийн багш л тэмцээнд оруулж байсан юм. Тэгээд азаар ч гэх юм уу. Тэр тэмцээнээс медаль аваад хоёр сар гаран бэлтгэлд явсан. Спортын сургуульд ороод шууд чөлөөт бөхийн ангид орсон. Чөлөөт бөх гэж мэдэх ч үгүй. Чөлөөтийн талаар ямар ч ойлголт байхгүй л анх орсон. Манай гэрийнхэн бөхөд ороход маш их дуртай байсан. Аав “Манай энэ охин их бяртай” гээд дэмждэг байсан. Чөлөөт бөхийг сонгосон маань маш зөв сонголт байлаа.
| Э.ДАВААНАСАН: Хүмүүс намайг бяртай гэж хөөргөөд хөвгүүдтэй их барилдуулдаг байлаа |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |