Ердөө хэдхэн жилийн өмнө нээлтээ хийж байсан жолоочгүй автомашины технологи өдгөө дэлхийн олон оронд нэвтэрчээ. Үүний адилаар бусад техник, тоног, төхөөрөмжийн хөгжлийн хурд ч хэрэглэгчдээ “гүйцэгдэхээ” больж, хиймэл оюун ухаан туслагчтай төхөөрөмжүүд ар араасаа нээлтээ хийхээр зарлагдаад байна. Тэгвэл одоо дэлхийг тэргүүлж, технологийн салбарт шинэчлэлт авчирсан шилдэг техник, төхөөрөмжүүдийг танилцуулъя.
Солонгосын технологийн магнат “Samsung” компаниас Galaxy Z Flip 5 гар утсаа өнгөрсөн сард танилцуулсан. Эхнийх загвар гарснаас хойш нугаларч, дэлгэгддэг үзэмжээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татсан Galaxy Z Flip гар утасны тав дахь загвар энэ сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Galaxy Z Flip 5 гар утас багтаамжаасаа шалтгаалж, 1099-1149 ам.доллар буюу монгол мөнгөөр 3.8-3.9 сая төгрөгийн үнэтэй борлуулагдах бөгөөд өмнөх загваруудаасаа илүү олон функц, тохиргоо нэмэгдсэн уг гар утасны урьдчилсан захиалга идэвхтэй байгаа гэнэ.

Хэмжээ: 6.7 инч урттай, 6.9 мм зузаан, 182 грамм жинтэй
Хамгаалалт: Дэлгэц зурагдах, доргионы эсрэг хамгаалалттай. IPX8 буюу 1.5 метр гүн усанд 30 минут хүртэл тэсэх дэлхийн анхны усны хамгаалалттай гар утас
Систем: Android 13, One UI 5.1.1 үйлдлийн систем
Чип: Qualcomm SM8550-AC Snapdragon 8 Gen 2
CPU: Octa-core (1x3.36 GHz Cortex-X3 & 2x2.8 GHz Cortex-A715 & 2x2.8 GHz Cortex-A710 & 3x2.0 GHz Cortex-A510)
GPU: Adreno 740
RAM(санах ой): 8GB
Багтаамж: 256GB, 512 GB
Баттерей: LiPro 3700 mAh
Оролт: Биет болон и сим суулгах боломжтой. Мемори оролтгүй

Саяхан нэгэн youtuber Galaxy Z Flip 5 гар утсыг нээлтээ хийгээд удаагүй байгаа Motorola Razr Plus гар утастай харьцуулж, нугалах тест хийжээ. Үр дүнд, Razr Plus гар утас 126 мянган удаа нугалж, Galaxy Z Flip 5 гар утас 267 мянган удаа буюу хоёр дахин их нугалж байж эвдэрсэн гэнэ. Мөн Galaxy Z Flip 5 гар утасны сельфи камер нь 4K HD-гээр 60fps-ээр бичдэг аж.

“Jeep” брэндээс энэ жил зах зээлд гаргасан “Avenger” маркийн автомашин энэ жилийн Брюсселийн мото шоуны үеэр Европын шилдэг автомашин шагнал хүртсэн. 100 хувь цахилгаан хөдөлгүүрийг бензин хөдөлгүүртэй хослуулсан “Jeep Avenger” туулах чадварын хувьд жолоочдоос өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд худалдаалагдаж байгаа зах зээлээ хамаарч, 35-39 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр 121-135 сая төгрөгийн үнэтэй байгаа юм байна.
.png)
Хурд: Цахилгаан хөдөлгүүрээр 248 миль/цаг, бензин хөдөлгүүртэй хослуулбал 342 миль/цаг хүртэл хурдална
Цэнэглэлт: Цахилгаан хөдөлгүүрээ 100 хувь цэнэглэхийн тулд ердөө 18 миль газар явна
Зай: “Avenger” маркийн автомашин нь бусад “Jeep” брэндийн автомашинаас илүү зайтай байх бөгөөд ачааны хэсэг нь 300 литрийн зайтай аж.


“Apple”-ийн Macbook Air лаптоп M2 процессортой шинэ загвараа гаргажээ. Багтаамж, санах ой нь хэрэглэгчдийн сайшаалыг хэдийнэ хүртээд байсан Macbook Air M2 процессортой шинэ загвараа гаргаснаас хойш “Дэлхийн хамгийн шилдэг лаптоп” нэрийг хэрэглэгчдээс хүртэж эхэлсэн гэнэ. M2 процессортой Apple Macbook Air лаптоп санах ой, багтаамжаасаа хамаарч, 1199-1399 ам.доллар буюу монгол мөнгөөр 4.1-4.8 сая төгрөгийн үнэтэй байгаа юм байна.

Хэмжээ: 16 инч, 1.2 кг жинтэй
Дэлгэц: 13.6 инч IPS display, 2560 x 1664, 60Hz, дэлгэцний мэдрэгч тохиргоогүй
Вебкамер: 1080p
CPU: M2, 8-core
GPU: 10-core
RAM(санах ой): 8GB, 16GB, 24GB
Багтаамж: 256GB, 512GB, 1TB, 2TB

M2 процессортой Macbook Air лаптоп нь “The Verge”-ийн хийсэн судалгаагаар 24 цагийн турш тасралтгүй ачаалахад ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд халалт, гацалт байгаагүй гэнэ.

Электрон төхөөрөмжүүдийг харьцуулдгаараа алдартай “Digital Trends”-ийнхэн 2023 онд хэрэглэгчдийн саналаар тэргүүлсэн хоёр ТВ-д харьцуулалт хийжээ. LG G3 OLED Evo, Samsung S95C OLED хоёрын дунд болсон “тулаан”-д ялагч тодроогүй бөгөөд тус сайтаас хоёуланг нь шилдэг ТВ-гээр нэрлэсэн байна.

LG G3 OLED Evo, Samsung S95C OLED хувь хоёул 65 инчийн дэлгэцтэй бөгөөд дүрсний чанар, дүрс шинэчлэлтийг шинэ түвшинд авчирсан гэнэ. Мөн хоёул видео тоглоом тоглогчдоос өндөр үнэлгээ авсан бөгөөд сүүлийн үеийн өндөр дэлгэцийн нягтаршил, хүчин чадал шаарддаг видео тоглоом ямар нэгэн асуудал, гацалтгүй явдаг аж. Харин LG G3 OLED Evo, Samsung S95C OLED-ийн “Digital Trends”-ийнхнээс муу үнэлгээ авсан зүйл нь дуугаралтын чанар юм байна. Хоёр ТВ-н дуугаралтын туслагчийн ажлын гүйцэтгэл муу, амархан царгидаг гэх муу “дүн” авчээ.
LG G3 OLED EVO
Үнийн хувьд, LG G3 OLED Evo 3200-3300 ам.доллар буюу монгол мөнгөөр 11-11.4 сая төгрөг, Samsung S95C OLED 3300 ам.доллар буюу 11.4 сая төгрөгийн үнэтэй байна.
Samsung 95C OLED
| ТАНИЛЦ: ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛЖ, ШИНЭЧЛЭЛТ АВЧИРЧ БАЙГАА ШИНЭ, ШИЛДЭГ ТЕХНИК, ТӨХӨӨРӨМЖҮҮД |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |