Залуу үеийн төлөөлөл, модель О.Амаржаргалыг бид энэ удаагийн “Залуус” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр 2020 онд “Андра” академийн модель болсноор өөрийн өнгө төрхийг бүтээж яваа залуу юм.
-Таныг модель болно гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би өөрийнхөө хүсэл зорилгоор модель болсон. Суурь хүмүүжил сайн болохоор ээж минь надад их итгэдэг байлаа. “Миний хүү хүссэнээ хий” л гэдэг байсан. Хамгийн гол нь надад итгэдэг учраас улам урамшсан гэсэн үг.
-Монголд эрэгтэй модель цөөхөн байдаг шүү дээ. Таныг модель болоход үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Би анх гэр рүүгээ будагтай харина гэхээр санаа зовоод маск зүүдэг байсан. “Хүмүүс хараад юу гэж бодох бол, элдэв бусаар доромжлоод байх вий” гэж их боддог байлаа. Сүүлдээ “Зураг авалтдаа орчихоод л явж байгаа юм чинь дээ” гэж боддог болсон. Хүмүүс бас таниад ч эхэлсэн юм болов уу, хажуугаар өнгөрөхдөө “Модель Амаржаргал байна” гэдэг энэ мэдрэмж бас их гоё шүү.
(1).jpeg)
-Та тайзан дээр гарахын өмнө хэр сандардаг вэ. Тэр үеийг хэрхэн даван туулдаг вэ?
-Зураг авалт, загварын шоуны өмнө их сандардаг байсан. Гараад алдаа гаргах болов уу, яах бол гээд л байнга түгшин айдаг байлаа. Харин багш минь надад их зааж зөвлөдөг байсан. Хэрвээ алдвал алдаагаа хэрхэн засаж үргэлжлүүлэхийг багшаасаа сурсан. Тэгээд сандрал маань догдлол болсон доо.
-Шантрах үе байдаг уу. Тэр үедээ өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?
-Шантрах үе байлгүй яах вэ. Хүн болгон хэцүү даваа туулна, элдэв янзын бэрхшээл тулгарна, тэр болгоныг даван туулаад явах бас нэг сэтгэлийн хат юм уу. Энэ бас хүн болгоны харах өнцөг байх. Шантарлаа гээд хийхгүй, дэмий суугаад байдаг хүмүүс байдаг. Миний бодлоор нэг аргаар хийж үзээд болохгүй бол өөр аргаар оролдож үздэг. Магадгүй энэ нь миний давуу тал болдог байх.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад бүү хий. Энэ бол маш том агуулгатай логик. Хэрэв чи дээрэлхүүлэхийг хүсэхгүй байгаа бол бусдыг битгий дээрэлхэж, доромжил. Харин эсрэгээрээ чи тус авмаар байгаа бол өөрөө хүмүүст сайн тусал. Энэ бол миний амьдралдаа баримталдаг хамгийн том зарчим.
-Моделийн ажлыг амархан гэж бодох хүмүүс байдаг. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Өвөл, зун ямар ч нөхцөлд хувцас өмсөх хэрэг гарна. Өвлийн улиралд зуны хувцастай эсвэл зуны улиралд өвлийн хувцастай зураг авалт хийх үе байдаг. Ийм учраас модель гэдэг хүнээс их тэвчээр шаарддаг. Эмэгтэй модель гэхэд өсгийтэй гутал дээр олон цаг зогсдог, хувцсаа өмсчхөөд сууж болдоггүй. Хэрэв суучих юм бол хувцас үрчийнэ. Хувцсаа өмсчхөөд бэлтгэл ажилдаа оролцоно. Дараа нь тайзан дээр гарна, шоундаа оролцоно. Ер нь тэвчээр их шалгадаг даа.
| О.Амаржаргал: Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад бүү хий |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |