-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Энэ өдрийн мэнд хүргэе, намайг Н.Аранжин гэдэг. “Аранжин” стиль, имижийн зөвлөгөөний компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг.
-Энэ намрыг загварыг чиг хандлага юу байх бол?
-Намрын улиралд бид гялалзсан зүйлээс татгалзана. Хувцасны материалын хувь ноос, ноолуур гэсэн дулаан материалтай хувцаснууд өнгө будагт оруулаагүй, натурал өнгөөрөө байх илүү тансаг харагдуулна.
-Намрын тренд өнгө ямар өнгө вэ?
-Тренд өнгөнд дулаан намрын өнгө буюу улаан, шаргал, шар, бор, гүн ногоон, ягаан өнгөнүүд болон алтлаг, мөнгөлөг өнгө багтсан.
- Хувцаслалтдаа огт мартаж болохгүй чамин харагдуулах зүйл нь юу байх бол?
-Өнгөрсөн намрын трендтэй уялдуулан төрөл бүрийн загвартай трико, урт оймснууд болон бээлий болгон өмсөх боломжтой ноосон гидрүүд тренд болно. Мөн үсний кист гэж нэрлэгддэг даруулгууд тренд болох хандлагатай байгаа.
 • Instagram photos and videos.png)
-Хувцаснаас гадна гоёл чимэглэл ямар өнгө, загвартай байвал илүү тохиромжтой вэ?
-Алтлаг, мөнгөлөг металлыг хослуулан хувцаслалтдаа тохируулан өмсөх хэрэгтэй. Мөн 2000 оны эхээр тренд болж байсан толгойн алчуур, саравчтай малгай буцаж ирсэн. Энэ жилийн шинэ тренд нь зангиа. Дан ганц эрчүүд гэлтгүй, эмэгтэйчүүд олон төрлөөр хувцаслалтдаа тохируулан зүүх хэрэгтэй.
-Намрын улиралд ер нь моданаас гардаггүй, шүүгээд байвал зохих хувцаснуудыг нэрлэхгүй юу?
-Хэзээ ч трендээс гарахгүй хамгийн сонгодог загвар буюу бор өнгийн сайн чанарын материалтай пальто болон бор, хар, ногоон өнгийн цув, урт түрийтэй гутал, бээлий, ороолт бол намрын улирлын хувцаслалтад мартаж боломгүй загвар. Монголын цаг агаарт тохирсон ноолууран, ноосон материалтай дуулан цамц үргэлж мода байх болно.

-Монголчуудын хувцаслалтдаа гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Миний анзаарсан нийтлэг алдаа бол хувцасны жижиг бичиг, үгнүүд байдаг. Ямар ч бичиггүй цагаан богино ханцуйтай цамц , жижигхэн ч гэсэн бичигтэй богино ханцуйтай цамц өмсөх нь хувцаслалт, харагдах байдалд асар их нөлөөлдөг. Мөн биеийн галбираас хамаарч хувцасныхаа материалыг сонгох хэрэгтэй. Хувцасны загвараас илүү материал маш чухал. Хувцаслахдаа өнгийн сонголтоо буруу хийдэг. Цамц, өмд, гутал, гадуур хувцас нь ижилхэн өнгөтэй байх нь биеийг цэгцтэй, өндөр харагдуулдаггүй. Эсрэгээрээ илүү намхан харагдуулдаг.
-Хувийн өнгө, имижээ олсноор тухайн хүнд хэр их өөрчлөлт гардаг бол?
-Хувь хүний стиль имиж гэдэг бидний дотоод сэтгэл зүй, гадаад нийгэмтэй нийлэх зааг нь болж өгдөг. Хувцаслалтаар бид өөрсдийгөө хамгаалж, илэрхийлж болдог. Мөн хувцаслалтаараа бусдад ямар илэрхийлэмж өгч байгаагаа анхаарах хэрэгтэй. Тохирсон имижээ олсноор мөнгө, цаг хугацаагаа хэмнэх боломжтой.
-Хувцаслалтыг хамгийн сайн тодруулж, чамин харагдуулдаг зүйл нь юу байдаг вэ?
-Жижиг гоёл чимэглэлүүд, бугуйн цаг, тэлээ, гутал, цүнхний оролцоо хувцаслалтад маш чухал байдаг. Энэ нь таны өнөөдрийн хувцаслалтыг ямар илэрхийлэмжтэй байгааг илэрхийлдэг. Гутлын өсгий намхан, өндөр байгаагаасаа хамаарч хувцаслалтыг өдөр тутмын байх уу, гоёлын байх уу гэдгийг шийддэг.
-Стилистийн хувьд ярилцлагын төгсгөлд уншигчдад өөрийнхөө анзаарсан туршлагаас зөвлөгөө өгөхгүй юу ?
-Шүүгээний суурь буюу ямар ч бичиггүй, хэзээ ч өмсөж болохоор минимал загварын хувцас бүрдүүлэх хэрэгтэй. Дээрх хувцсанд суурилж тухайн өдрийн хувцаслалаа бүрдүүлнэ гэсэн үг л дээ. Хүмүүс суурь хувцсаа бүрдүүлж чадаагүйгээсээ болж нэг хувцас авахдаа ямар хувцастай зохицуулж өмсөхөө мэддэггүй. Мөн хувцаслалтын 50 хувь нь бидний сэтгэл зүйгээс хамаардаг. Өөрийгөө итгэлтэй болгож сул талаа нуух бус давуу талаа улам тодруулсан хувцаслалтыг сонгож сураарай гэж зөвлөмөөр байна.
| Н.АРАНЖИН: ЗАНГИА БОЛ ЭНЭ НАМРЫН ГОЛЛОХ ТРЕНДҮҮДИЙН НЭГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |