Хэд дахин үзсэн ч уйдахааргүй кино, хэзээ ч сэтгэлээс гарахааргүй дүр гэж бий. Монголын кино урлагийн ертөнцөд дархлагдсан, дахин давтагдашгүй тэр л дүрүүд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод үлдэж, гэгээн орон зай бүтээдэг. Цэнхэр дэлгэцээр гарах бүрдээ үзэгчдэд аав эсвэл өвөө шиг нь дотно санагдах дүр олон бий. Хөдөөгийн буйдад эгэл жирийн амьдралаар амьдардаг мөртлөө, эрдэмтэн мэргэдээс дутахааргүй мэдлэг боловсролтой гэдгээ өөрийнхөө хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ тод томруунаар харуулж чадах тийм л дотно дүрийг Монголын өмнөө барьдаг нэрт жүжигчид амилуулан, бүтээсэн байдаг. Тэдний нэг бол яах аргагүй Ардын жүжигчин Н.Цэгмид гуай билээ.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхэнд Цагааны Цэгмид, Нямын Цэгмид гэсэн хоёр нэр тод бичигдэж үлдсэн байдаг
Монголын театрын ахмад зүтгэлтний нэг БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид 1910 онд Булган аймгийн могод сумын нутагт байх Сайхан хулж гэдэг газар малчин ард Нямын гэрт төржээ. Ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. Тухайн үед ардын нам засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олонд сурталчилан таниулах зорилгоор ухуулаг, урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллаж байв. Авьяастан залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ бригад нь ардын урлагт түшиглэн үлгэр магтаал хэлэх, дуулах хөгжимдөх ший гаргах зэргээр олон төрөл зүйлийг үзүүлдэг байжээ. Энэ нь Н.Цэгмид гуайг хожим алдартай жүжигчин болох замын эхлэл болжээ. Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхэнд Цагааны Цэгмид, Нямын Цэгмид гэсэн хоёр нэр тод бичигдэж үлдсэн байдаг. Түүний нэг ардын жүжигчин Нямын Цэгмид хэмээх бүтээсэн дүр шигээ Богдын буурьтай, нэгэн сайхан буурал байлаа. Ер нь хэд дахин үзсэн ч уйдахааргүй кино, хэзээ ч сэтгэлээс гарахааргүй дүр гэж бий. Монголын кино урлагийн ертөнцөд дархлагдсан, дахин давтагдашгүй тэр л дүрүүд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод үлдэж, гэгээн орон зай эзэлдэг. Тэр дундаа дээх нь үеийн дотортой жүжигчдийн бүтээсэн ултай дүр хэн бүхний сэтгэлд ойр оршдог. Цэнхэр дэлгэцээр гарах бүрдээ үзэгчдэд аав эсвэл өвөө шиг нь дотно санагдах дүрүүд олон бий. Хөдөөгийн буйдад эгэл жирийн амьдралаар амьдардаг мөртлөө, эрдэмтэн мэргэдээс дутахааргүй мэдлэг боловсролтой гэдгээ өөрийнхөө хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ тод томруунаар харуулж чадах тийм л дотно дүрийг Монголын өмнөө барьдаг нэрт жүжигчид амилуулан, бүтээсэн байдаг.
Богд хааны дүрийг кино дэлгэцнээ анх бүтээсэн бөгөөд нийт зургаан кинонд Богд хааны дүрийг бүтээж "Ардын Богд" хэмээх эрхэм цолыг ард түмнээсээ авсан байдаг
ЗХУ-аас уригдаж ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч Ц.Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо гэсэн комисс хотын сургууль, соёлын газруудаар явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүссэн хүмүүсийн дунд санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтад тэнцсэн ч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр шилжүүлсэнгүй. Харин Засгийн газрын нягтлангаар томилов. Гэвч Н.Цэгмид өөрийн хүслээр уран сайхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин “Дэлдэн боохой” хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай танилцсан нь түүнд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хажуугаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагтай танилцжээ. Тэрээр Цагааны Цэгмэд, Д.Ичинхорлоо, С.Гэндэн, Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Д.Найдан, жүжигчин Д.Сэдэд, Г.Доржсамбуугийн хамтаар Улсын хөгжимт драмын театрын жүжигчин, найруулагч, дарга, кино үйлдвэрийн даргын албан тушаалыг хашсанаас гадна 1933-1966 оны хооронд Улсын хөгжимт драмын театрт ажиллах хугацаандаа 23 жүжиг найруулж олны хүртээл болгосон чадварлаг найруулагч байжээ. Түүний дэлгэцийн анхны дүр бол Монголын анхны уран сайхны "Монгол хүү" кинонд ноёны дүрд, хоёр дахь кино нь "Сүхбаатар" уран сайхны кинонд гурван дүрд тоглосон юм. Кино эхлэхэд гардаг өгүүлэгч өвгөн, ядуу өвгөн, мөн Богд хааны дүрд тогложээ. Богд хааны дүрийг кино дэлгэцнээ анх бүтээсэн бөгөөд нийт зургаан кинонд Богд хааны дүрийг бүтээж "Ардын Богд" хэмээх эрхэм цолыг ард түмнээсээ авсан байдаг. Тэрээр 1933 оноос 1966 оны хооронд Улсын хөгжимт драмын театрт ажиллах хугацаандаа тун чадварлаг найруулагч гэдгээ харуулсан ба нийт 23 жүжгийг найруулан олны хүртээл болгосон билээ.Түүнийг хөдөөлүүлэхдээ "Богд хааны хувцастай хөдөөлүүлсэн" гэж театрын жүжигчдийн яриа байдаг.
| МОНГОЛ КИНОНЫ ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД IX |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |