Дэндүү гэмээр хүлцэнгүй, ууч сэтгэл, уужуу ухаантай, өрөвч зөөлөн тэр эмэгтэйг бодох бүрд сэтгэлийн дотор хөндүүр төрдөг билээ. Саяхны нэг амралтын өдөр хуучны монгол кинонуудаас нэгийг үзэхээр тогтоод, түүнтэй дахин “уулзав”. Энэ бол “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжид. Д.Батбаяр зохиолчийн энэ сайхан туужтай ахлах ангийн сурагч байхдаа анх танилцаж байлаа. Анхандаа “Яаж байгаа юм бэ” гэж Дэжидийг өмөөрч, “Ямар өөдгүй хүн бэ” гэж Дамбыг буруутгаж байв. Түүнээс хойш харин давтаж хэд уншихдаа илүүтэй зохиолын гүн рүү орж, дүрүүдийнх нь юу ч болж байсан нэгнээ хүндэтгэх гэгээн зан чанар, дотоод сэтгэлийн хүүрнэл нэг нэгээр тодорч, Д.Батбаяр зохиолч энэ зохиолыг хэчнээн нарийн бодож, боловсруулж, элэг зүрхнээсээ эгшээн бичсэн бүтээл вэ гэж биширдэг юм.
Харин энэ сайхан зохиолыг И.Нямгаваа найруулагч үзэгчдийн сэтгэлд ойртуулан уяж, дэлгэцнээ мөнхөлсөн. Зохиолын дүрүүдийг өөрсдийн авьяас, чадвараараа бүтээж, өдгөө хүртэл бидний сэтгэлд амьдруулж буй нь мэдээж уран бүтээлчид. "Цахилж яваа гөрөөс" зохиолыг уншихаар Дэжидтэй хамт Дамбыг харахаас зүрхшээж, өөрийнх нь амнаас сонсохоос нааш хэнд ч итгэхгүйгээр түүнд итгэж, сэтгэл нь сэмрэн өмөрч байсан ч гаднаа түүнийг нуун, хатуухан атлаа цаанаа нэг гоморхонгуй үгс Дамбад хэлж, анх нөхөртэйгээ танилцаж, уулздаг байсан сайхан үеийг нь дурсан, баярлаж, тэгснээ хоолой зангирам мэдрэмж төрдөг. Тэгвэл ийм нэг монгол эмэгтэйн дүрийг дэлгэцнээ МУГЖ С.Өлзийхүү амилуулсан билээ.



| ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС” КИНОНЫ ДЭЖИДЭЭС ЭХЛЭЭД ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ОЛОН САЙХАН ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ С.ӨЛЗИЙХҮҮ |
|
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |