Ойрдоо Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээлийн “цэцэрлэг”-т саатаж, “тарьж ургуулсан” кино бүтээлийг нь зорьж үзлээ.
Энд тэр анх “Мөрөөдлийн хөлөг онгоц” киногоороо оюутны байрны дүрсгүй дөрвөн “хөвгүүн”-ий баяр хөөр, уйтгар гуниг, хайр дурлал, нэгнээ чадсан, нэгэндээ хань түшиг болж ижилссэн гэгээн нөхөрлөлийг бидэнд үзүүлсэн. Гэнэн итгэмтгий, мөнхүү дурламтгай, өрөөнийхөө аж ахуйн дарга Ганболдын хөглөлт, зүгээр байдаггүй дэггүй санаанууд, мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байхгүй, хэнд ч тусч, бусдын төлөө явдаг Гантөгсийн сонирхолтой ханын зургууд, бөх болох хүсэлтэй, өнөө гурваасаа арай нэг гүндүүгүй Ганбаатарын тайван чанар, Тулгаагын бодлогоширолтой хамт байгаагүй үзэгчид ховор болов уу.

Ингэж анх уран бүтээлийн өөрийн гэсэн “цэцэрлэг”-ээ байгуулж эхэлсэн Сэнгээ найруулагч араас нь “Бодлын хулгайч”-дыг дүрэмгүй мөрөөдүүлж, хүслээ биелүүлэх замыг нь шаргуу мөртлөө дардантан тавьж өгсөн. Гэхдээ бодсон бүхэндээ хүн зоргоор хүдэггүй гэдгийг ч багтаан оруулах нь яг л зүйн хэрэг байв. Харин Монголын газар нутагт дураар орших Хятадынхныг “Үргээлэг” киногоороо соёлтойхон “хөөж”, хүсэл мөрөөдөл дүүрэн жүдочин охины амьдралын түүхээр “Цагаан хадаг”-ийг найруулсан. Хайрыг харин “Lovers”-оор, хардалтыг “Ларьдма”-гаар, итгэл найдварыг “Үүр цайгаасай” киногоор, эмэгтэй хүний дотоод ертөнцийг “Гэргий”-гээр “тарьж ургуулсан”. Гурван ч бүтээлийнх нь зохиол Д.Төрмөнх зохиолчийнх. Энэ цэцэрлэгт санаа сэтгэл нийлсэн үр, суулгацыг хамтран тарьдаг, дараа нь ч хамтдаа арчлан торддог зохиолч бол тэр. Харин Үргээлэг” киноны зохиолыг “Шөнө дундын яриа”, “Хамгийн сайхан нь” киног найруулсан О.Батзориг найруулагч бичсэн бол “Цагаан хадаг” киноны зохиолыг Т. Номуунзул гэж залуу зохиолч бичжээ.

Тов тодорхой санаа, түүнийгээ баяжуулсан сонирхолтой үйл явдал, баяр, гуниг, зовлон, жаргалын алийг нь ч дааж гарах овсгоо самбаа, зориг тэнхээтэй, тэмүүлэл дүүрэн дүрүүд түүнийх байдаг. Нэг ёсондоо тэр дүрээ “балчир”-аас нь “бойжуулж”, өсгөн өндийлгөж, хөгжүүлж, тэр хөгжлийг, түүнд тулгарах даваа нугачаа бүхнийг үзэгчид харах, хамт туулж, цугтаа мөрөөдөж, мөнхүү мөрөөдөлд нь хамтдаа хүрдэг. Энэ бүхнийг ийн нямбай, цэгцтэй, нарийн арчилгаатайгаар ургуулж чадсан хөдөлмөр бол “цэцэрлэгч”-ийнх. Өөрөөр хэлбэл найруулагч хүнийг цэцэрлэгчтэй зүйрлэбэл түүний бүтээлүүд жигд хэмээр ийн ургаж, тийн ургасан цэцэрлэгээр алхахад түмэн янзын бодол хөвөрч, сэтгэл тайвширч, нүд баясдаг. Түүнийг ургуулсан бүтээл бүр дээр “очих”-ын урьд цэцэрлэгчийн тухай хамтдаа сонирхъё.

Буржгар үстэй ах, дүү хоёр бусдад тохиолдох бүх л зүйлсийг кино урлагаар дэлгэн харуулж, хайр сэтгэл, хүний оршихуй, мөн чанар, хүсэл мөрөөдөл, хөг аялгуу, мэдрэмж сэтгэлийг өөрсдийн олж харснаараа "атган авч", хөгжүүлэн баяжуулж, энгийн даруухнаар бүтээл болгон төрүүлчихдэгийг, чанартай тэдгээр бүтээлүүд нь өдгөө манай кино урлагийн тэргүүн эгнээнд, өөрсдийнх нь нэр байцтайгаар өлгөгдөж, үзэгчид Ж.Жамьяансүрэн, Ж.Сэнгэдорж нарын бүтээлийг эрэн бэдэрч, үзэн тайтгардаг. Дахиад ч хүлээдэг.


| Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг" |
|
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |