“The Prestige”, “The Dark Knight”, “Interstellar”, “Inception”, “Tenet” зэрэг киногоороо үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн шинэхэн “Оскар”-ын шагналт найруулагч Кристофер Ноланы “Опенхаймер” киноныхоо тухай болон уран бүтээлийн онцлог, арга барил, өөрийн баримталдаг дүрмийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Кристофер Нолан анх 1998 онд “Following” нэртэй киногоор найруулагчийн гараагаа эхэлж байсан бөгөөд өчигдрийг болтол “Оскар”-ын кино наадамд зургаан удаа нэр дэвшсэн ч академийн шагнал хүртэж байгаагүй билээ. Харин тэрбээр найруулагчийн замналдаа дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлд олгодог “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг зургаан удаа хүртэж байсан бөгөөд өнгөрсөн өдөр болсон 96 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос анхны “Оскар”-ын шагналаа хүртсэн. Түүнчлэн түүний найруулсан “Атомын бөмбөгийн эцэг” гэгддэг Жулиус Роберт Опенхаймерын тухай өгүүлэх “Опенхаймер” кино “Оскар”-ын кино наадмаас нийт долоон төрөлд ялалт байгуулж, “Оскар”-ын шагналт хүртээд байгаа юм.
-Кристофер Нолан гэх найруулагчийн түүх “Interstellar”-аас “The Prestige”, “Tenet” зэрэг киногоор үргэлжилж, одоо “Опенхаймер” дээр ирлээ. Энэ уран бүтээлийн түүхээс шинжлэх ухааны олон элементийг харж болно. Яагаад уран бүтээл бүрдээ шинжлэх ухааныг шигтгэхийг зорьдог юм бэ?
-Физик, шинжлэх ухаан, орчлон ертөнц гэх мэт зүйлийг сонирсож эхэлсэн маань бага настай холбоотой гэж боддог. Би 1970-аад оны сүүлчээр өсөж, том болсон хүүхэд. Тэр үед Жорж Лукасын “Оддын дайн” кино эхэлж гарч байлаа. “Оддын дайн” намайг шинжлэх ухааны уран зөгнөл рүү хөтөлж, төсөөллийг минь гэрэлтүүлсэн гэж болно. Түүнээс хойш л шинжлэх ухаанд дуртай болж, шинжлэх ухааны илтгэл сонсож, ном уншаад суучихдаг хүүхэд байв. “Interstellar” кино уран бүтээлээ ч Нобелийн шагналт эрдэмтэн Кип Торнтой хамтарч, шинжлэх ухаан талаас нь үзэгчдэд хүргэхийг хүссэн. “Interstellar” кино надад олон ертөнцийн онолыг шинжлэх ухааны үүднээс харах, түүнээс гайхалтай олон боломж гарч ирж байгааг харуулж, итгэл өгсөн гэх юм уу даа.

-Нобелийн шагналт эрдэмтэн Кип Торн сүүлд “Tenet” кинон дээр тантай дахин хамтарсан байдаг байх аа?
-Кип надад киноны уран зөгнөлөө физикийн хуулиадтай уялдуулах зөвлөгөө өгсөн. “Tenet” кино миний уран бүтээлийг шинжлэх ухаанаас цааш зөгнөлт сэтгэлгээ рүү хөтөлсөн гэж боддог. Харин одоо “Опенхаймер”-аас үзэгчид 1920-оод оны эрдэмтэд, шинжлэх ухааны үнэн төрхийг харж байна. Ямар ч мөчид шинжлэх ухаан гайхалтай хувьсгал хийж байдаг. Өнөөдрийг хүртэл сонгодог физик нь квант физиктэйгээ зөрчилдсөөр байдаг гээд бодоод үз л дээ.
-Физик одоо ч маш нууцлаг хэвээр байна. Ийм нууцлаг зүйлсээр оролдох нь таныг “айлгадаггүй” юу?
-Физик бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу нууцуудын нэг. Нууцлаг гэдэг нь л залуу Опенхаймер квантын онолыг төсөөлөхийг хичээж, түүний Эйнштейний нээлтэд тулгуурлан биднийг хүрээлэн буй уйт элемент, бүх зүйлийг судалж байгааг хэлж байгаа юм. Квантын физикт энергийн долгионоос энергийг гаргаж, хардаг учир физикт ч ид шид холбоотой. Физик миний амьдалд олдсон хамгийн гайхалтай боломжуудын нэг. Гэхдээ үзэгчид үүнийг заавал ойлгох гээд байх хэрэггүй. Мэдрэхэд л хангалттай.
-Гэсэн ч физик, квант физикийг кино урлагтай хослуулахад олон саад, бэрхшээлтэй тулгарах байх. Тэр бүхний уялдаа, хамаарлыг маш зөвөөр оруулж, шигтгэх, арга барил тань юу вэ?
-Үзэгчдэд “ярих” гэсэн түүхдээ тохирсон бүтцийг ашигладаг гэж хэлмээр байна. “Опенхаймер” дээр жишээ авч үзвэл, кино үзэгчдэд бүхэл амьдралын туршлага, хүний оршихуйн тоо томшгүй олон хувилбарыг ойлгуулахыг хичээсэн. Харин үүнийг үр дүнтэй хийх арга нь намтар киноны уламжлалт бүтцээс илүүтэй призматик байдлаар харж, бүтээх явдал. Үр дүнд нь үзэгчид Опенхаймерын амьдралыг өөр өөр цаг үе, өөр өөр хувилбараас харж, өөрийн дүгнэлтээ өгч, дүгнэлтээсээ өөрийн хүссэн мэдрэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

-Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны бүтэц нь зохиолын хамгийн чухал хэсэг байж чадах уу?
-Салшгүй хэсэг. Би зохиолын бүтцээ хянаж, эцсийн байдлаар гаргах хүртлээ зохиолыг нь бичдэггүй. Зохиол баримтаасаа давахгүй байх ёстой. Түүнээс өмнө кино түүхээ, өгүүлэмжээ үзэгчдэд хэрхэн хүргэх, хэрхэн сонирхолтой байлгахыг нь боддог.
-“Опенхаймер” киноны зургийг ердөө 57 хоногт авч дууссан гэж сонссон. Үнэн үү?
-Яах вэ, маш хурдан болж өнгөрсөн. Гэхдээ киноны хэсэг бүрдээ тохирсон энергиэ бүрдүүлж чадсан. “Опенхаймер” кино бидний хувьд маш том зүйл. Үргэлж л төсөв, мөнгөний асуудалд хязгаарлагддаг маань ч нөлөөлсөн байж мэднэ. Гэсэн ч киноны зураг авалт бүрэн сайн болсон. Жүжигчид, кино багийнхан миний хэмнэлд тааруулж, бүгд маш сайн бэлтгэлтэй, за бараг л алдаагүй явсан гэж болно. Ажилласан кино багийнхныхаа ч сэтгэлийг хөдөлгөсөн маш сайн кураг авалт болсон. “Опенхаймер” кино миний найруулагчийн түүхэндээ хамгийн хурдан ажилласан уран бүтээл болж байна.

-“Опенхаймер”-ыг бүтээхийн тулд өөрийгөө өөр талаас нь сорьж, олон зүйл туршсан гэсэн. Энэ кино таны өмнөх уран бүтээлүүд, тэдний утга санаа, философитой зөрчилдөх болов уу?
-Мэдээж хэрэг, өөр өөр цаг хугацаанд өөр өөр миний хийсэн кинонууд хоорондоо зөрчилдөх үе бий. Тэр бүрийг кино багийнхан, жүжигчид, туслахууд, гэрэлтүүлэг, эвлүүлэг хэрхэн ажилласнаар ялгаж болно.
-Та нэгэн удаа “Би зохиол бичихдээ жүжигчдийн талаар боддоггүй, дэг журмын тухай боддог” гэж байв. Магад ингэж хэлсэн нь бусад найруулагчдадаа жүжигчдээ маш ухаалгаар сонгох зөвлөгөө өгсөн гэж бодож байна. Найруулагч болгон л ийм сорилттой тулгардаг байх?
-Би одоо ч хэлнэ. Зохиолч бичихдээ жүжигчдийн тухай бодох бус, сахилга баттай байхыг хичээдэг. Опенхаймер шиг бодит хүний дүрийг бүтээхийн тулд тэр хүн шиг, түүн шиг бодол, сэтгэлтэй жүжигчин сонгох нь зөв. Гэхдээ өөрийн сонирхлоос давуулж болохгүй. Кинондоо тоглуулах урилга явуулахаасаа өмнө тэр хүний юу чаддагийг бодох хэрэгтэй. Тэглээ гээд зөвхөн тэр жүжигчинд зориулсан дүр бүтээж болохгүй. Эхлээд зохиолоо дуусгана. Дэг журам, сахилга батыг хичээж бүтээсэн зохиолоо дуусгасны дараа л дүр нь “хэн бэ” гэдгийг мэднэ.
-За тэгээд зохиол нь дуусчихдаг юм байна. Харин кино бүтээлээ, найруулгаа ямар арга замаар хийх юм бэ?
-Миний бүтээлдээ оруулахыг туйлын хичээдэг зүйл нь хүчтэй субьектив байдал. Үзэгчид киноны үйл явдлыг Опенхаймерын нүдээр хараасай, мэдрээсэй. Түүний тухай дүгнэлт гаргахаасаа илүүтэй түүний толгой доторхыг ойлгоосой гэж хүсэж байна.

-“Опенхаймер”-аар үзэгчдэд хүргэхийг хүссэн “мессеж” бий юү?
-Кино уран бүтээл ямар нэгэн “мессеж”-тэй байж драмын онцлог, кино урлагийг хөгжүүлдэг гэж бодохгүй байна. Тэд хоёрдмол утгатай. Магад ээдрээтэй, адармаатай зүйлсээр тэжээгдэж, хөгждөг. Найруулагчийн “мессеж”-ээс илүүтэй үзэгчид өөрийнхөөрөө ойлгосон нь илүү үнэнд хүрнэ. Хэрэв үнэхээр асуултад чинь хариулах шаардлагатай бол “Үгүй. Би үзэгчдэд ямар нэгэн мессеж илгээгээгүй” гэе.
| “ОСКАР”-ЫН ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ К.НОЛАН: МИНИЙ АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛ КВАНТЫН ФИЗИКТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |