Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, ур чадварыг тайз, дэлгэцийн уран бүтээлд үлдээж буй залуу жүжигчин цөөнгүй бий. Тэд өөрсдийн онцлох ур чадвараараа кино урлагийн түүхийг бичилцэж байгаа. Тэгвэл бид энэ удаад Монголын кино урлагт өөрийн өнгөөр гялалзаж, цахиур хагалж буй эмэгтэй таван жүжигчнийг онцолж байна.
Таван найзын хөгжилтэй, хөгтэй амьдралын талаар өгүүлэх “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зурагчин Золоо охины дүрийг сэтгэлд хоногштол бүтээж, үзэгчдийн танил болсон О.Дөлгөөн СУИС-ийн оюутан байх үедээ тус кинонд тоглож байжээ. Дараа нь харин “Single ladies” киноны бодохгүйгээр ярьдаг ч сэтгэл сайтай Гэрэлцэцэгийн дүрээр илүү ойр танилцсан бол "Тэнгэрээс буусан од”, “Маш нууц”, “Хамтран амьдрагч” зэрэг киноны дүрээрээ амьдралын хүнд хэцүүг туулж буй хүчирхэг, төлөвшсөн эмэгтэйн дүрийг харуулсан. Дэлгэцэд ийн өөрийн гэсэн өнгө аяс, урь салхитай дүртэй тэр ажлын гараагаа "Мөрөөдлийн театр" хэмээх том айлын тайзнаас эхэлж, драмын театраар үргэлжилсэн билээ. Хөгжилтэй, дэггүй, өөрийнхөөрөө дүрүүд түүнийх байдаг бол тайзан дээр “Ромео ба Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет” зохиолын жүжгийн Офелиа, "Тамгагүй төр" жүжгийн Гүргэл хатны дүрд тоглосон нь илүү буурь суурьтай, бодож тунгаах ухааныг нэхэж байв. Үүгээрээ ч тэр төлөв дарууд ч, хөгжилтэй, хөгтэйд ч хувиран тоглох чадвартай гэдгийг харж болох юм.

Аялгуу эгшгийг хамгаалах үүргийг хүлээсэн зоригтой, тунгалаг хар нүдтэй, уянгалаг хоолойтой Эгэрэл гүнжийн дүрийг “Говийн домог” кинонд бүтээж Б.Замилан үзэгч, олонд өөрийгөө танилцуулж байсан билээ. Говийн гүнжээс ширүүн хэр нь хайрлам тайгын Гиймэл бүсгүйн дүрд тоглосон юм. Дайчин, зоригтой бүсгүйн дүрээр үзэгчтэй танилцсан түүнийг халамжит сайн эгчийн дүрд ч тохирно гэдгийг “Амьдралын урт замд”, “Манайд ирсэн дурлал” кинонд дүүгээ хайрлаж, бүхний өмнө тавьж байгаа эгчийн дүрээр сайтар харуулсан.
Тэрбээр өөрийгөө “Нэлээд шартай гэж боддог. Гэхдээ улайрч муйхарладаггүй. Аливаа нэгэн зүйлд бууж өгөх дургүй ч гэдэг юм уу нэг тийм зөв шартай байх. Гаднаа би уян зөөлөн харагддаг ч байгаагаасаа илүү дайчин” гэсэн. Тэгэхээр тэр эл мөн чанар, дотоод зан чанараараа дүрээ гаргадаг байж ч болох юм. Залуу жүжигчнийг үзэгчдэд таниулсан мөн нэг зүйл нь түүний уянгалаг хоолой юм. Мэргэжлийн дуучин биш ч “Говийн домог” киноны “Зүрхний амраг” дууг үзэгчдийн сэтгэлд хоногштол дуулсан.

“Бүтэн амьдрал” киноны нууц амрагийн дүрээр нь түүнийг бид илүүтэй мэдэх билээ. Жүжигчин Э.Пүрэвжаргалын анхны кино нь “Эгэрлийн гайхамшиг”. Дэлгэцэд гэмгүй, дайчин охины дүрээр эхэлж байсан тэр одоо Монголын кино урлагт эсрэг дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчдийн нэг. Үзэгчид түүнийг чин сэтгэлээсээ үзэн ядахаар хэмжээнд тэр дүрээ амилуулдаг. Зөвхөн өөрийгөө боддог хувиа хичээгч, эсрэг дүрийг тэр мөн “Хөхөөний үүр” кинонд гаргасан юм. Тэрбээр нэг ижил дүрд хүмүүсийн залхтал тоглохыг хүсдэггүй, үргэлж өөрийгөө шинэ дүрд сорихыг хүсдэг гэсэн. Энэ талаараа “Харанхуй хад” дээр тоглосон Э.Пүрэвжаргал “Бүтэн амьдрал” дээр цоо шинэ, тэс өөр байх ёстой гэж хичээсэн. Гадаад, дотоод бүх л байдлаараа шүү дээ. “Нууц амрагт сайн тохирдог юм билээ, Пүүжээг нууц амраг дээр авъя” гэвэл би зөвшөөрөхгүй, татгалзана гэсэн үг.Одоогоор надад давтагдсан дүр байхгүй” гэсэн. Тэгэхээр тэр өөртөө оногдсон дүрдээ өөрөөр ажиллах гэж, бусад дүрээсээ илүү ахиулан бүтээх гэж хичээдэг байна.

Монгол соёлоосоо холдсон эрх танхи хотын охин хөдөө очоод орчинд нь дасах гэж хөглөх ч хот айлдаа инээд бэлэглэж олон зүйлийг ухааруулах бүсгүйн дүрийг “Нийслэл хүүхэн” кинонд бүтээж үзэгчдийн хайрыг татсан залуу жүжигчин Б.Мишээлийг бид мэдэх билээ. “Дэлхийд дурласан сар” кинонд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа тоглож, кино урлагт анх хөл тавьжээ. Адтай, сэргэлэн ямар ч асуудлаас өөрийгөө эвтэйхэн аваад гардаг нэгний дүр түүнийх.
Ямар ч дүрийн аргыг нь олж дөнгөх жүжигчин гэдгээ тэр “Boobies” инээдмийнхээ цувралын үеэр тоглосон дүрүүдээрээ харуулсан, хайр дурлалын кинонд ч сайн найз охин байдаг. Эерэг, гэгээлэг, зөөлөн, энхрий дүрээр үзэгчидтэй уулздаг түүний дараагийн дүр харин юу байх бол, эсрэг дүрд ч тэр сонирхолтой хувилбар байж мэдэх юм.

Жүжигчнээр суралцаж байх хугацаандаа ч Ц.Цэлмэг дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. “Нарны сүүдэр” киноны дүрээрээ эцэг эхийнхээ итгэлийг алдахыг хүсдэггүй ч огт өөр зүйлсийг хүсэж мөрөөддөг өсвөр насны охины бодол, мөрөөдөл тэмцлийг харуулдаг. Ингээд зогсохгүй “Chost” уран сайхны кинонд сүнсний дүрд ч ажилласан. Харин түүний ирээдүйтэйг харуусан кино бол “Бэхэн зүрх”. Ийн ихэвчлэн уянгын кинонд дөлгөөхөн дүрд өөрийгөө сорьдог тэрбээр сүүлд “Бумбын тахилга”, “Дуудлагын хов базагч” зэрэг инээдмийн кинонд тоглосон нь мөн өөр дүр, өөр Ц.Цэлмэг байв.
Тэрбээр энэ талаар "Драма төрлийн уйлах үзэгдэл ихтэй уран бүтээл дээр ажилласан. "Бумбын тахилга" кинонд сахилгагүй охины дүрээр гардаг.Хүмүүсийг уйлуулдаг дүрд ажиллаж байгаад инээлгэдэг, хөгжилтэй кинонд тоглоод ур чадвараа илүү хөгжүүлэх ёстойгоо ойлгосон” гэжээ. Тэгэхээр тэр суралцаж, бүтээлээс бүтээлийн хооронд өсөж л байгаа аж.

| МОНГОЛЫН КИНО УРЛАГТ ЦАХИУР ХАГАЛЖ ЯВАА ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИД |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |