• Өнөөдөр 2024-05-03

"АРИМУН" ПРОДАКШНЫ ХОЁР ДАХЬ БҮТЭЭЛ "ХҮНИЙ ЭЭЖ" КИНО ИРЭХ САРЫН 8-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2023-08-28,   630

 
               "Аримун" продакшны хоёр дахь бүтээл "Хүний ээж" кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ. Тодруулбал, тус продакшн 2019 онд "Халуун зүрх" нэртэй анхны бүтээлээ хүргэсэн бол дөрвөн жилийн дараа ийнхүү хоёр дахь бүтээл болох "Хүний ээж" киногоо хүргэхээр зэхэж байна. Тус кино зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, жүжигчин Д.Ганцэцэг найруулж, гол дүрдээ тэд мөн тогложээ. Мөн кинонд жүжигчин, найруулагч П.Дэлгэрбаяр, "Gangbay" хамтлагийн дуучин С.Баянмөнх, МУГЖ Ж.Мөнхсайхан, жүжигчин Ш.Мөнхтуяа, залуу жүжигчин Б.Марал, З.Маяа, Х.Анар нар тоглосон байна. Анхны бүтээлээ гаргаснаас хойш нэлээд хугацааны дараа гарч байгаа "Аримун" продакшны тус бүтээл үзэгчдийн хувьд энэ намрын хүлээлттэй бүтээлийн нэг юм. 
 

"АРИМУН" ПРОДАКШНЫ ХОЁР ДАХЬ БҮТЭЭЛ "ХҮНИЙ ЭЭЖ" КИНО ИРЭХ САРЫН 8-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188