Найруулагч П.Лхагвадулам “Сэр сэр салхи” бүрэн хэмжээний уран сайхны киногоо 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаар нээх гэж байгааг дуулаад түүн зүг нэг бичвэр дэлгэхийг зорилоо.
Дулаахан инээмсэглэсэн даруухан энэ найруулагч эмэгтэй олон улсын кино наадамд бүтээлүүдээ уралдуулж, чамгүй амжилтыг үзүүлээд байгааг бид хэдийнэ андахгүй болсон. Арт киноны төрлөөр адтайхан алхаж, дорвитойхон найруулж, монголчууд кино хийдэг гэдгийг тэвхийтэл харуулан яваа. Үүнийг бид “Шилүүс”, Есдүгээр сарын цас”, “Зэ” зэрэг бүтээлээс нь мэдэх билээ. Ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэн, түүний гэргий Цэцэг нарын удирдлага дор Монголын Үндэсний олон нийтийн телевизэд бүтэн жил дадлага хийж, найруулагчийн гараагаа эхлүүлж байжээ, тэр.
Том найруулагчийн эрдэм ухаанаас бага ч болов суралцаж, өөртөө тусган авсан нь өдгөө түүний амжилт гаргахад гол суурь нь. Энэ үед мөн найруулагч болохоор Турк Улсад сурч байсан ч сургуулиасаа нэг жилийн чөлөө аван дадлага хийснээр эвлүүлгээ хийхээс эхлэн овоо зүйлд сурч авчээ. Цар тахлын ид үед бүтээлээ хийж, амаргүй цаг үеийг ажралгүй давсаар бүтсэн бүтээл. Тийн хийхдээ эхлээд богино хэмжээний кино хийсэн ч яваандаа бүрэн хэмжээний кино болгохоор зүтгэн бүтээж чадсан.
Тэгээд л жилийн өмнө өдгөө киноныхоо нээлтийг хийх гэж байгаа Венецийн олон улсын кино наадмыг зорьж, бүтээлээ үнэлүүлэн зогсож байлаа. Тоолбол тоотой хэдхэн, тодрох амжилт, алс хүрэх давхилтыг нь харахад хязгааргүй бүтээлтэй.

Анхнаасаа богино хэмжээний киног “барин авч” хийсэн нь түүний нэгэн содон онцлог, хэн бүхэн анхаарлаа хандуулах сонголт байв. “Богино хэмжээний киноны төрлийг сонгосноор өөрийнхөө чадварыг мэдэх боломжтой байдаг” гэх тэр өөрийнхөө найруулагчийн чадвар, тунг мэдэх гэж зүтгэж, эхний бүтээл дээрээ хэмжээ баримжаа авч, цаашлаад ахиулах, арай дараагийн түвшинд гаргах, дэвшихийг эрэлхийлж, найруулагчийн хувьд бодлоос бодлын хооронд л эрж суудаг байх нь. Тийм ч болохоор бүтээл ахих тусам чамбайрч, олон улсын кино наадамд сонгогдож, хийж байгаа бүтээлийнхээ хэргийг гаргаж, хэтийг тодорхойлдог болов уу.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨГЧ
Түүний бүтээлийн сэдэв энэ. Өсвөр насны хүүхдэд тулгарч буй асуудлыг бүтээлдээ өлгөн авч, “өлгүүрт” өлгөснөөр өнөө цагт хамгийн их тулгамдаж байгаа асуудалтай нэгдэн үзэгчдэд яг таг тусдгаараа онцлог. Тухайлбал, “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо өсвөр насны хүүхэд өөрөөсөө эгчмэд эмэгтэйтэй уулзсанаар хэрхэн хохирч байгаа асуудлыг харуулсан бол “Шилүүс”-ээр эмэгтэй хүүхдийн оршихуйн байдлыг хөндсөн. Энэ мэтээр бидэнд, тэр дундаа хүүхдэд тулгарч буй асуудлыг бүтээлдээ дэвшүүлэн өөрийнхөөрөө гарц шийдлийг нь олдог зохиолч, найруулагч.
Мэдээж түүний кино хамтын бүтээл.
“Шилүүс” гэхэд Их Британи, “Есдүгээр сарын цас” харин Франц, Монгол хамтарсан. Харин түүний “Зэ” бүрэн хэмжээний кино Монгол, Франц, Португал, Голланд Улсын хамтарсан бүтээл. Энэхүү кино төслөөрөө “Локарно” олон улсын кино наадмын “Нээлттэй хаалга” 40.000 швейцар франкийн тэтгэлэгт шагналын эзэн болсон амжилтыг үзүүлсэн байдаг. Харин “Есдүгээр сарын цас” киногоороо 2022 оны Венецийн кино наадмын шилдэг шагнал, Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино" шагнал хүртсэн амжилттай байгаа билээ. “Шилүүс” бол анхлан Каннын наадмаас л амжилтаараа илүүрхэж эхэлсэн. Найруулсан бүтээлээрээ ийн амжилттай яваа эмэгтэй найруулагч манайд ховор.
Найруулагч П.Лхагвадулам нь кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр шалгарсан. Мөн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны монгол уран бүтээлч. Тэрбээр өдгөө Португалийн Лиссабон хотын Лусофона Их Сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж буй.

Венецийн олон улсын наадмаар нээлтээ хийхээ дуулгасан "Сэр сэр салхи" бүтээлийнхээ талаар тэрбээр "Энэ кино нь өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүх юм. Энэхүү бүтээлээрээ нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуу хүн хэрхэн Монголын соёлын нэг хэсэг болох бөөгийн соёлыг тээнгээ өсч, сурч, амьдарч буйг харуулахыг зорьсон. Нөгөө талаараа орчин үеийн Монголын нийгмийн олон талт байдал, зөрчлийг гаргах гэхээсээ илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийлмэл дүр төрхийг өгүүлэхийг хичээсэн" гэжээ. Үүнээс түүний бүтээлийн санаад хил хязгаар байдаггүй нь илт. Оршихуй, өсвөр насны хүүхдэд тулгамдаж байгаа асуудал, одоо залуу зайрангийн тухай...Ингээд тэр үргэлжилнэ, олон ч бүтээл найруулна. Түүнд бүгдээрээ амжилт хүсье.
| НАЙРУУЛАГЧ П.ЛХАГВАДУЛАМЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ “СЭР СЭР САЛХИ” |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |