"Хүний амьдрал нэг л өдөр дуусна. Харин үзэл санаа үүрд мөнх оршино."
Энэ оны хамгийн хүлээлт үүсгээд байсан киноны нэг нь бол “Барби” билээ. Охид бүрийн бага насны хамгийн хайртай тоглоомын нэг байсан барбигийн талаар өгүүлэх олон хүүхэлдэйн кино байдаг билээ. Харин барби хүүхэлдэйн түүхийг өгүүлэх, анхны адал явдалт бүрэн хэмжээний кино нь 2015 оноос эхлэн яригдаж, энэ онд нээлтээ хийлээ. “Барби” киног Грета Гервигийн найруулж, зохиолыг Гервиг, Ноа Баумбах нар бичжээ. Алдарт барбины дүрд эхлээд жүжигчин, комедиан Эми Шумер, дараа нь Энн Хэтэуэй нар тоглохоор яригдаж байлаа. Гэсэн ч 2018 онд Барбигийн дүрд жүжигчин Марго Робби тоглох нь тодорхой болжээ. Харин барбигын мөнхийн хайр болох Кенийн дүрд дүрд “The Notebook” киногоороо алдаршсан жүжигчин Райан Гослинг тоглосон юм. Энэ сарын 21-нд нээлтээ хийсэн “Барби” кино 377 сая ам.долларын орлого олж түүхэн амжилт тогтоожээ.
Барби хүүхэлдэй гэх бүрд бидний толгойд ягаан өнгө бодогддог билээ. Тэгвэл “Барби” бүрэн хэмжээний киног хийх Барби ланд хотыг бүтээхийн тулд хэт их ягаан өнгийн будаг ашигласан тул дэлхий ягаан өнгөний будгийн хомсдолд орсон гэнэ. Жинхэнэ барби ертөнцийг бүтээхийн тулд жижиг самаас эхлээд автомашин, цамхгийг хүртэл барби хүүхэлдэйний түүхтэй уялдуулан бүтээсэн байна.

Чамин, хээнцэр хувцасгүйгээр барби хүүхэлдэйг төсөөлөхгүй шүү дээ. Тэгвэл “Барби” киноны хувцсыг загвар зохион бүтээгч Жаклин Дюрран 11 долоо хоногийн дотор кинонд хэрэглэсэн бүх хувцсыг урлаж дуусгажээ. Мөн Барби киноны анхны трейлэр дээр барби хүүхэлдэйний анхны даашинзыг өмссөн байсан нь үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн юм.

Барби киноны постер зургийг хүссэнээрээ өөрчилж, өөрийнхөө зургаар бүтээх боломжийг “barbie selfie generator” сайт олгож байна. Мөн тус киноны талаар болон жүжигчдийнх нь талаар Google-ээс хайлт хийхэд тусгай ягаан өнгийг эффект гардаг болжээ.
https://www.barbieselfie.ai/intl/

Барби хүүхэлдэйн талаарх өгүүлэх хамгийн алдартай дуу бол Aqua хамтлагийн “Barbie girl” билээ. 1997 оны дөрөвдүгээр сард тус хамтлагийн анхны студийн цомог болох Aquarium (1997) -ийн гурав дахь сингл болон гарсан юм. Харин саяхан нээлтээ хийсэн “Барби” кинонд зориулж тус дууны шинэчилсэн хувилбарыг “Barbie world” нэрээр реппер Ники Минаж, Америкийн реппер Ice Spice нар бүтээжээ.
| БАРБИ БОДИТ ЕРТӨНЦӨД ИРЛЭЭ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |