Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Гул Аранжин”, “Тал нутгийнхан” тэргүүтэй кино зохиол бичиж, олны зүрх, сэтгэлд хүрсэн нэрт зохиолч Хоролын Зандраабайдийгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан гаргасан “Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий” ном уншигчдын хүртээл болжээ. Тодруулбал, нэрт зохиолч Х.Зандраабайдий амьд ахуй цагтаа “Бадмаарсан зул” нэртэй Монголын нэр алдартай зохиолч, туурвилчдын тухай дурсамж, түүх, баримтат түүхэн зураг бүхий цуврал ном хэвлүүлж байсан билээ. Тэгвэл энэ удаад нэрт зохиолчийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан түүний хань, төрөл төрөгсөд, найз нөхөд, номын садан, эрдэмтэн, судлаач нарын Х.Зандраабайдийгийн тухай түүх, дурсамжийн хэвлүүлэн уншигчдын хүртээл болгож байгаа юм. Үүнтэй холбогдуулан нэрт зохиолчийн 90 насны ойд зориулан хэвлүүлсэн “Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий” түүх, дурсамжийн номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Нэрт зохиолч Х.Зандраабайдийгийн гэргий, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр:
Говь, тал нутгийн малчин ардын эгэл хүү эрдэм мэдлэгийн жимийг харгуй болтол номын жин тээж, оюун санааны ертөнцийн түүчээ, хөтөч болтлоо туурвин, 12 боть хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгосныг оюунлаг Монголын ард түмэн мартахгүй. Элэг нэгт Өвөрмонголын ард түмэн ч ханийн минь олон арван бүтээлийг шимтэн уншиж, бахархан хайрладаг билээ.
Ханийнхаа мөнхийн дурсгалд зориулж үгийн зул бадраан, номын суварга босгох хүслийг минь биелүүлж, амьд халуун дурсамжуудаа хуваалцсан бүх хүнд дахин баярлалаа. Номын жин хөтөлсөн эрдэмт хүмүүн Хоролын Зандраабайдий номын хуудаснаа мөнхөд амьдарсаар байх болно.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч Т.Баасансүрэн:
Донровын Намдаг багш надад Д.Батбаяр гярхай, Д.Мягмар ухаалаг, Х.Зандраабайдий зүтгэлтэй хэмээн өөрийн шавь нараараа бахархан ярьж байсан удаатай. Тэр том хүнд зүтгэлтэй хэмээн үнэлэгдэнэ гэдэг тийм амархан зүйл биш ээ. Түүн дээр нэмж Х.Зандраабайдий зохиолч зангарагтай гэж тодотгомоор байна. Манай үргэлжилсэн үгийн зохиолын зангараг заасан том төлөөлөгчийн нэг тэр яриа байхгүй мөн билээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэв:
“Заяа дутсан бурхад” гэдэг бүтээл бол өвөрмөц шинэ төрөл зүйлийн тоонд багтах төдийгүй зохиолч, сэтгүүлч хоёр нэгэн зэрэг уран илтгэл тавьж байгаа мат сэтгэгдэл төрүүлдэг сонин зохиол тул шилдэг дээж зохиолын 108 ботид байраа эзлэх эрхтэй болой. Монголын уран зохиолын хороо цэрэг дотор сувд хэлхээчин байгаа нь Хоролын Зандраабайдий буюу.

Академич, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун:
Хүний амьдралд олон уулзаж, хамт байсандаа биш ганц удаа боловч уулзаж маш том дурсамж үлдээсэн явдал ч бусдад жишээтэй болов уу. Х.Зандраабайдий гуай бол Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад шинэ мэдлэгийг өгөхийн төлөө уг гурван ботийг бүтээх ажилд 40 гаруй жил зүтгэхдээ мэдлэг чадвар, туршлагаа харуулж ажилласан нэртэй толь зүйч гэж би ойлгож байна.
Монголын уран зохиол, аман зохиол судлаач, шинжээч, профессор Р.Чүлтэмсүрэн:
Д.Намдаг гуайн шадар шавь, дэлхийн сонгодог том зохиолчийн гарын нарийн бичгийн дарга гэдэг шиг хүн байлаа. Х.Зандраабайдий зохиолч өөрөө тулхтай, яасан ч худал хэлэхгүй зан чанар, хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүн байсан. Д.Намдаг багшдаа үнэнч шавь нь байсан болохоор багшийгаа худал хуурмагаас хамгаалах чин сэтгэлтэн гэдэг нь алхам тутамдаа харагддаг сан. Чухам Х.Зандраабайдий гуайн ачаар л Д.Намдаг зохиолчийн “Шинэ Монгол шинэ театр” хэмээх дурсамж нь үрэгдэж алга бололгүй, удаж дарагдалгүй хэвлэгдэж чадсан.
Сэтгүүлч М.Мөнхтунгалаг - “Зангаа хувиргадаггүй Х.Зандраабайдий” хөрөг, ярилцлага:
Тэр бол Монголын уран зохиолын ой санамж. Дурдатгалын сан хөмрөг. Өөрийгөө хэзээ ч магтан дөвийлгөдөггүй даруухнаас гадна бусдыг гялалзуулагч. Монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч гэгдэх Донровын Намдагийн гарын шавь. “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Гул Аранжин”, “Тал нутгийнхан” зэрэг кино зохиол, олон арван жүжиг бичиж тайз, дэлгэцээр нийтийн хүртээл болгосноор нь Хоролын Зандраабайдий гэх өвгөн зохиолчийг бид мэднэ.
Д.Намдаг гэж хүний ачаар Монгол утга зохиол гэх ариун сүмд би гэдэг хүн одоо ч хөл, толгой нь солигдохгүй алхаж явна. Би бол номын гурван багштай хүн. Ч.Чимид, Д.Намдаг, Ш.Гаадамба. Үүн дээр С.Буяннэмэх зохиолч миний эчнээ багш.
Байдлаас харвал манайх жүжгийн зохиолгүй болчихсон шиг байна. Д.Намдаг, Ч.Чимид, Д.Мягмар, Д.Батбаяр гээд жүжгийн зохиолчтой улс шүү, манайх. Бидний үед залуусыг бэлтгэдэг, тэд зохиол бичдэг, театр түүнийг нь авч тайзнаа тавьдаг байлаа. Харин одоо театр жүжгийн зохиолгүй боллоо гэж яриад байгаа нь үнэний хувьтай болов уу.
Бид гаднын зохиол бүтээлийг тавьж болно. Гэхдээ монгол хүний оюун санаа, ахуй амьдрал, ёс төр, соёл хүмүүжилд тухайн жүжгийн үзэл санаа таарах уу гэдгийг нэгдүгээрт бодож байх ёстой.

| “БАДМААРСАН ЗУЛ-ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ” НОМ УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛЛОО |
|
Жүдо бөхийн улсын аварга Хэнтий аймагт болно
2025-12-21 09:21:00
Говийн бүсийн боксын тэмцээн эхэллээ
2025-12-21 09:11:05
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-21 08:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-21 08:00:00
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-21 08:00:00
ӨВЛИЙН ӨВГӨНӨӨС БЭЛЭГ АВАХЫН ХҮСЛЭН БОЛСОН СУРАГЧ БАЙЛАА
2025-12-21 08:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-21 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-21 07:00:00
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |