Эх, хүү хоёрыг өвлийн тэсгим хүйтэнд халаад, углааштай ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал монголчуудын бухимдлын галыг асаахын чацуу энэ бүх шударга бус байдалтай тэмцэх хүчийг өгсөн. Ийм ч учраас хэн ч хэлж, уриалаагүй байхад талбай дээр олон мянган хүн цугларч, зүй бус үйлдлийнхээ төлөө холбогдох албан тушаалтнуудыг хариуцлага хүлээхийг шаардсан. Энэ тэмцэл ч үр дүндээ хүрч, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаа өгөхөө мэдэгдсэн. Харин одоо Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох дээрээ хүрээд байна.
Гэвч өнөөдөр салбараасаа төрсөн ганц сайдаа авч үлдэх гэсэн эмч нарын жагсаал талбай дээр өрнөж эхэллээ. ЭМЯ-наас эмч, ажилчдыг жагсахыг уриалж, үүрэг өгсөн гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Гэхдээ сайдыгаа ажлаа өгөх хүртэлх хэмжээнд хүргэсэн хүмүүс нь энэ салбарынхан өөрсдөө. Хэрэв ажлаа мэддэг, үүргээ ухамсарладаг эмч, ажилтан, сувилагч байсан бол эх, хүү хоёрыг тийм байдлаар тээвэрлэхгүй байсан юм.

Иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл үүргээ ухамсарладаггүй, мөнгөтэй, танилтайд нь үйлчилдэг эрүүл мэндийн салбарын гаж тогтолцоог засахад ганц сайд нь ч ажлаа өгөөд хангалтгүй. Удирдах албан тушаалтнууд, үүрэг хариуцлага хүлээсэн хэн бүхэн уучлал гуйж, энэ ёс бус үйлдлээ зогсоох хэрэгтэй. Ийм үйлдэл гаргасныхаа төлөө ичих ёстой байтал салбарын сайдаа авч үлдэхийн төлөө жагсаж байгаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг ямар увайгүй, сул дорой, ичих булчирхайгүй гэдгийг илтгэж байна.
Өнөөдөр эмнэлэг өөрөө хамгийн эрсдэлтэй, голомттой бүс болчихоод байхад хүнээ үзэж, өвчтөнөө эмчилж байх ёстой эмч талбай дээр сайдаа авч үлдэнэ хэмээн зогсох нь хэр ёс зүйд нийцэх вэ. Эмч хүний үүрэг бол өвчинд нэрвэгдсэн хүнийг эмчилж эдгээх. Тэрнээс ямар нэгэн албан тушаалтныг аварч хамгаалах үүрэг тэд хүлээгээгүй.
| ЭМЧ НАР АЖЛАА ХИЙ |
|
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |