Зүүн аймгуудын малчид жил бүрийн өдийд ямаагаа самнаад эхэлчихсэн ганц, хоёр шуудайг тушаахаар сумын төв рүүгээ давхилддаг. Харин энэ жил ноолуурын гарц муу байгаа учир самналт оройтож байгаа гэдгийг малчид онцолж байлаа. Цас багатай өвөл шороотой ноолуур гардаг гэнэ. Энэ жилийн хувьд цастай байгаа учир ноолуурын чанар дажгүй мөн үнэтэй гарч байгаад малчид баярлаж байгаа гэнэ. Харин ноолуурын гарц муу, шороо ихтэй жил малчид ченжүүдээ царайчилж, гуйдаг. Ноолуур үнэтэй жил ченжүүд малчдын шуудайтай ноолуурыг нь хага татаж, задалчихаад “шороотой байна, авахгүй” гэж голоод явдаг нь малчдыг туйлдуулдаг. Ялангуяа ноолуур үнэтэй жил ченжүүд таахалзаж, гол шилэх нь ихэсдэг гэдгийг малчид андахгүй. Харин энэ жил ноолуур ямар үнэтэй гарч байгааг бид сурвалжилсан юм.
Малчид ямаагаа самнаж эхлээгүй байгаа ч зүүн аймгуудын ченжүүд ноолуурын үнээ өөрсдийнхөөрөө багцаалаад тогтоочихож. Тухайлбал, "Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ченж 145 мянгаар, Бор-Өндөр сумынх 120 мянга, Сүхбаатар аймгийн Наран сумын ченж 135 мянгаар, Эмээлт захад 110 мянгаар ноолуур авна" гэсэн юм. Харин их хэмжээний ноолуур байвал 160 мянга хүргэж авна гэх ченж олон байлаа.

Ноолуур үнэтэй гарах нь өнгөрсөн жилийн дундаж үнэтэй хамааралтай байдаг. Бид "Эмээл"т захын ноолуурын ченжээс хуучин ноолуур ямар үнээр авч байгааг тодруулсан юм. Тэрбээр “Энэ жил ноолуур үнэтэй гарч байгаа. Дөрөвдүгээр сараас ноолуурын үнэ хэд хоног нэмэгдэх байх. Хуучин ноолуур гэхэд л 100 мянган төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр ноолуур үнэд хүрэх нь ойлгомжтой. Одоогоор малчид ямаагаа самнаж эхлээгүй байна. Тиймээс ченжүүд өөрсийнхөөрөө тооцоолж, ноолуурын дундаж үнэ гаргаад эхэлчихсэн байна лээ” гэв.Тэгэхээр энэ жил ноолуур авах ченж элбэг байх шинжтэй. Зарим жил ноолуур авах ченж ч олддоггүй, голж, шилээд явчихдаг. Энэ нь ноолуурын үнэ хямд, чанар муутай шууд хамаараалтай байдаг аж.

Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Монголчууд нийт бэлтгэсэн ноолуурынхаа зөвхөн 70-80 хувийг угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулдаг байсан.
Монгол Улсын жилд бэлтгэдэг 10 мянган тонн ноолуурыг угаахад овор хэмжээгээр 7000 тонн болж буурдаг бол угаасан ноолуураас хялгасыг ангилснаар 5000 тонн болдог байна. Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард 2023 оны эхний өдрөөс зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Самнасан ноолуур экспортолсноор 2200 ажлын байрыг хадгалж, шинээр 5000 орчим ажлын байр нэмэгдэх тооцоолол гарчээ. Тэрбээр “Манай улс 2022 онд ноолуураа угаагаад гаргахад 310 сая ам.доллар олж байсан, одоо самнаад экспортлоход орлого 500 сая ам.долларт хүрнэ” гэсэн юм.
Монгол Улсад өнгөрсөн 2021 онд үндэсний 40 үйлдвэр 6000 тонн ноолуурыг хялгасаас нь ангилан ялгаж, самнах хүчин чадалтай байсан бол 2022-2023 онд нийт 12 үйлдвэр ноолуурын самнах хүчин чадлаа 4.2 мянган тонноор нэмжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай долоон үйлдвэр тоног төхөөрөмж шинээр суурилуулан, нийт самнах хүчин чадал нь 13.2 мянган тоннд хүрсэн байна.
| НООЛУУРЫН ГАРЦ МУУ БАЙГАА Ч ЗҮҮН АЙМГУУДАД 120-160 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |