Тэрбээр “ Хойд хөршид дайн дэгдсэнээс болж 8000 гаруй эдийн засгийн томоохон хориг тавигдсан. Монгол Улс аль болох асуудлыг эвээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурины үүднээс олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай Гадаад харилцааны яам нэг цонхоор ажиллаж ирсэн. Олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-74 хувиар өсөх прогноз гарч байна. Энэ нөхцөл байдалд бүх улс цаашлаад Монгол Улс ч багтах төлөв байдал анзаарагдаж байгаа.
Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн. Дөнгөж сэргэлт мэдрэгдэж байсан олон улсын эдийн засгийн байдхл эргэн хүндэрч байна. Сүүлийн арав гаруй хоногт дэлхий хүн амын нийт хэрэглээний 41-50 хувийг эзэлдэг улаан буудайн үнэ 45-50 хувь өсөж хүнсний хомсдол үүсэж магадгүй байгааг НҮБ дүгнэлээ. Энэ нөхцөл байдал хүндэрвэл 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна. Манай улсад цар тахлын нөхцөл байдал намжмал байгаа хэдий ч хоёр хөршид маань цар тахлын давлагаа хэвээр байна. Тиймээс та бүхнийг дөрөвдүгээр тундаа хамрагдахыг уриалж байна. Манай агаарын хил, хуурай замын тээвэр хоёр хөрштэй шууд хамааралтай учир тээвэр импорт, экспортын томоохон сорилттой учирч байна.
Олон Улсын хурцадмал нөхцөл байдлаас үүдсэн гол нэр төрлийн хүнсний барааны хангамж нийлүүлэлт муудах, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг дагалдах хууль тогтоомжийн хамт УИХ-д өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар засгийн газраас мах, гурил болон газрын тос зэрэг манайд үний өсөлт гол нэр төрлийн хэрэглээний бүтэгдэхүүн дээр засгийн газар оролцох зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдүүлнэ. Мөн нөөц бүрдүүлэх агуулга сав бэлтгэх хөнгөлөлттэй зээл олгох, бүтээгдэхүүн импортын болон гаалийн албан татвар дээр Засгийн газар зохицуулалт хийх мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор тухайн чиглэлийн ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох, мөн ханшийн зохицуулалттай хуулиар авах нөхцөл байдал үүсэж байна . Мөн ханшийн зохицуулалттай холбоотой зарим арга хэмжээг хуулиар авах нөхцөл үүссэн. Өнөөдрийн хувьд Засгийн газраас дангаар шийдэж чадахгүй заавал УИХ-аар орж хэлэлцдэг. Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд туслах нөхцөлд хүрлээ. Манайд одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Тиймээс зарим нэг валютын төлбөр болон бусад хилээр гаргах асуудал дээр хяналт тавих шаардлага үүссэн. Мөн татан авах валютын графикийг наашлуулахгүй бол Монголбанк дангаараа хүчин мөхөстөж байна. Биднээс хамаарахгүй байгаа зүйл өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувийг эзэлж байна. Олон улсын нөхцөл байдалд хүч мөхөстөж байгаа тул Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ үед Засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна" гэв.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Манайд одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |