Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр Сангийн сайд С.Жавхлан Хөгжлийн банкны хяналт, шалгалтын талаар танилцууллаа.
Тэрбээр “2016 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын мөрөөр хараат бус бие даасан байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг нь сайжруулах, дүрэм журамд холбогдох өөрчлөлтийг хийх, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг зүйлсийг хийсэн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банканд шалгалт хийдэг байсан инстатус өөрөө хууль эрхзүйн хувьд зохимжгүй байна. Иймээс хөндлөнгийн банкны системийн төв Мэргэжлийн хяналтын байгууллага, Монгол банкаар шалгуулдаг больё гээд төв банк хяналт тавьдаг болсон. Дээрх шалгалтаас хойш хяналт шалгалтын тогтолцоо Үндэсний аудитын газар, олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудит, дотоод аудитын алба зэрэг гурван газар шалгалт хийдэг байсан бол хуулийн өөрчлөлт, Монгол банк, Засгийн газар нэмэгдэн орж ирсэн. Түүний дараа 2019 онд хийсэн шалгалтын мөрөөр Засгийн газрын тогтоол гарсан. Үйл ажиллагааны журмын хэрэгжилт, их үүсвэрийн төсөл хөтөлбөрийн явцын талаар санхүү төсөл, нягтлан бодох бүртгэл, мөнгөний баримтын бүрдлүүдийн талаар чиглэл өгсөн тогтоол гарсан. Дараагийн гарсан гол тогтоол бол 169 дүгээр тогтоол байна. Ингэхдээ хуулийн төсөл боловсруулж өргөн барихад бэлэн болох, зөрчилтэй зээлдэгчийг хуулийн байгууллагад шийлжүүлэх гэж тусгасан байгаа юм. Одоогоор хуулийн байгууллагад очсон байгаа 30 гаруй зээлтэй холбоотой ажил дээрх шалгалтаас хойш эхэлсэн.
Тус шалгалтын хүрээнд 37 дүгнэлт, гурван зөвлөмж, 62 зөрчлийн арга тогтоогдсон байдаг. Шалгалтын хэрэгжилтийг долоон багц арга хэмжээд хуваасан. Монгол Улсын хөгжлийн банкны зээлийн бодлогыг өөрчилсөн, зээлийн үйл ажиллагааны журам, зөрчилтэй зээлдэгчид авах арга хэмжээний төлөвлөгөө, зээлийн судалгаа шинжилгээ хийх аргачлал, мөнгөн хадгаламж, байршуулах үйл ажиллагааны журам гээд зөрчилтэй холбоотой цаашид зөрчлийг дахин гаргахгүй байх эрсдэлийг бууруулах зорилгоор шинээр журам, зохицуулалтыг хийж өгсөн байгаа.
2019 оны шалгалтын мөрөөр мөн өгсөн үүрэг, даалгаврыг авч хэрэгжүүлэх хэмжээнд, Чингис, Самурай, Евро бонд болон бусад их үүсвэрээс 2012-2016 онд санхүүжилт авсан зөрчилтэй зээлдэгчийг хуулийн байгууллагаар шалгуулах процесс өнөөдрийг хүртэл явж байна.
Нийт 959.2 тэрбум төгрөгийн 29 чанаргүй зээлийг төлүүлэхээр Шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр гарсан зээлүүд нь найман компани байгаа. Мөн арилжааны банкны санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг зогсоож, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байхаар болсон. Үүний дагуу Хөгжлийн банкны зээлийн бодлогын шинжлэлийн хүрээнд 20 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийн өсөлтийг хүлээн авч, шийдвэрлэх зохицуулалт тусгасан. Өөрөөр хэлбэл, 20 тэрбум хүртлэх бага хэмжээтэй зээлийг Хөгжлийн банкаар явуулахгүй байх арга хэмжээ авсан.
Дараа нь Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт шалгалтыг олон нйитэд ил тод мэдээлэх. Мэдэллийг ил тод байдлын тухайд журам баталсан. Зээлдэгчийн мэдээлэл болон Засгийн газраас хийсэн хяналт шалгалтын тайланг ил тод болгож, олон нийтэд танилцуулах боломжтой болсон. Мөн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ эцсийн зээлдэгчийг зөв тодорхойлж, гэрээг байгуулах, эрсдлийг бууруулахад өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш энэ хүрээнд ТУЗ-ыг шинээр томилж, дотоод аудитыг өргөжүүлж, бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, чадавхжуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн муу зээлдэгчдийг шүүх болон хуулийн байгууллагад шилжих процесс Сангийн яамд ирснээс хойш нэлээд идэвхжиж, өнөөдөр бүх чанаргүй зээлдэгчдийг шүүхийн байгууллагад өгч, шүүхийн процесс явж байна. Сангийн яамд Засгийн газрын хувьцаа эзэмшигч төлөөлөх эрх шилжиж ирснээс хойш авсан арга хэмжээ гэвэл, нийтдээ зээлийн багц 3.2 их наяд байгаа бол хуулийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн зээлийн гэрээг шилжүүлсэн байна. Шүүхийн шатны анхан шатандаа 10, магадлах шатанд нэг, хяналтын шат зургаа, шийдвэр гүйцэтгэх эцсийн шатанд найман зээл байна. Бусад хуулийн байгууллагад нийт 22 зээл шилжүүлсэн байна” гэж танилцууллаа.
С.ЖАВХЛАН: Чанаргүй зээлдэгчдийг шүүхийн байгууллагад өгсөн |
|
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |