БНСУ-аас ирээд тусгаарлалтын байранд байхдаа аавыгаа алдсан Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Түүнийг БНСУ-аас эх орондоо ирээд тусгаарлалтад байхад нь хүнд өвчний улмаас аав нь нас барсан билээ. Тэрбээр коронавирусийн шинжилгээ таван удаа өгч, хариу нь сөрөг гарсан ч хүнд өвчтэй аавтайгаа уулзах нь бүүхэл эцсийн замд нь ч үдэж чадахгүй байгаагаа фэйсбүүкийн шууд дамжуулалтаар олон нийтэд хүргэж байсан билээ.
-Таныг БНСУ-аас эх орондоо ирээд тусгаарлалтад байх хугацаанд аав тань бурхан болсон харамсалтай явдал болсон. Тухайн үед яг юу болсон юм бэ. Тодорхой мэдээлэл өгч болох болов уу?
-Манай аав 2017 онд элэгний хорт хавдраар өвдөж, баруун элэгнийхээ 65-70 хувийг тайруулсан. Өнгөрсөн наймдугаар сард хавдар нь дахин сэдэрч, хагалгаанд орсон. Үүний дараа оёдол нь хоёр удаа задарч, биеийн байдал нь хүндэрсэн. Өнгөрсөн аравдугаар сард дахин нарийн шинжилгээ өгч, эмнэлэгт үзүүлэхэд “Хавдар тархсан байна. Одоо ямар ч найдваргүй” гэх хариу сонссон. Тэгээд би тэр өдөр нь БНСУ-ын дахь Элчин сайдын яаманд Монгол буцах өргөдөл бичиж өгсөн. Тав хоног ямар ч хариу өгөхгүй болохоор нь дахин очиж, уулзахад миний өргөдлийг маш олон бичиг баримт дундаас гаргаж ирээд “Чиний өргөдлийг УОК “Хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэж хэлсэн болохоор шийдэж өгөх боломжгүй” гэж хэлсэн. Монголд байсан гэр бүлийнхэн минь ХСҮТ-ийн удирдлагуудаар “Энэ хүн ямар ч найдваргүй болсон тул охиныг нь яаралтай авчрах шаардлагатай” гэсэн бичиг хийлгүүлж, УОК, ЭМЯ, ГХХЯ-нд хандсан. Ийм бичиг хийж өгөөд ч би аравдугаар сарын 8,10-ны онгоцонд багтаж чадаагүй. Тэгээд гэрийнхэн минь уйгүй хөөцөлдөж байж, аравдугаар сарын 17-ны нислэгээр би эх орондоо, аавынхаа хажуухан талд ирсэн. “Улаанбаатар” зочид буудалд тусгаарлагдаад 10 гаруй хонож байхад аав минь бурхан болсон.

Аав өнгөрөхөөсөө өмнө ахтай цуг тусгаарлалтын байрны гадаа ирж, холоос охиндоо царайгаа харуулчихаад, сэтгэлээ дэвтээгээд явсан. Тэгээд л дахиж аавыгаа хараагүй, уулзаж ч чадсангүй.
-Монголд ирэхэд аавынх нь биеийн байдал ямар байсан юм бол. Аавтайгаа уулзах хүсэлт тавихад албаныхан ямар хариу өгсөн юм бэ?
-Аавын биеийн байдал хүнд, намайг дөнгөж амьтай голтой л хүлээж байсан. Өдөрт 2-3 халбага хоол идэж, сүүлчийн хэд хоногт ус ч уугаагүй. Маш их турж, нүд халтирам болсон байна лээ. Аравдугаар сарын 28-нд аавын бие бүр муудаж, эмчид үзүүлэхэд “Энэ хүн одоо 3-4 цаг л амьдрах юм байна” гэж хэлсэн байна лээ. Тэр даруй нь би УОК-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр гэж хүн рүү залгаад “Би коронавирусийн шинжилгээ таван удаа өгөхөд сөрөг гарсан. Аавын минь биеийн байдал маш хүнд байгаа учраас би уулзах хэрэгтэй байна. Сүүлчийн удаа уулзуулаад өгөөч” гэж гуйсан. Харин Б.Ууганбаяр хурандаа “Би Өмнөговь аймагт ажлаар явж байна. Удахгүй хот руу ороод ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй уулзаад асуудлыг шийдэх гэж үзнэ. Би эргээд чам руу хариу хэлнэ” гэсэн. Тэгээд орой нь залгаад “Би олон хүнтэй ярилаа. Д.Нямхүү дарга зөвшөөрөхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Би өөрөө Д.Нямхүү даргатай нь ярих гэсэн боловч утсаа огт аваагүй. Аавтайгаа уулзах зөвшөөрөл авч чадахгүй байсаар өдөр өнгөрч, аав минь бурхан болчихсон. Аавыгаа эцсийн замд нь үдэх хүсэлт тавиад ч зөвшөөрөөгүй. Нэг хүн рүү залгахаар нөгөө рүү залга гээд, нөгөөх нь өөр хүн рүү гэсээр аав минь бүүр явчихсан. Шийдвэр гаргадаг хүн гэж байдаггүй юм билээ. Бүх хүнд л ийм зовлон тохиолдож байгаа гэсэн байдлаар хандсанд үнэхээр гомдолтой байна. Тусгаарлагдаж байгаа хүмүүсийн олонх нь над шиг адилхан зовлонтой байгаа юм бол албаныхан бүтэн арван сарын хугацаанд ийм хүмүүсийнхээ асуудлыг шийдэх тооцоо, төлөвлөгөө гаргачихсан байх ёстой шүү дээ. Тэдэнд тусгаарлаж, хорихоос өөр ямар ч төлөвлөгөө байгаагүй. Хүнд эх, эцэг ганцхан л заяадаг шүү дээ. Би ийм тооцоогүй, шийдвэргүй, сэтгэлгүй хүмүүсээс болж аавтайгаа уулзаж чадаагүй.
-Тусгаарлалтын байранд байхдаа таныг бас зулбасан гэдэг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Аав нь жирэмсэн гэдгийг нь мэдсэн үү?
-Магад тэр миний аавын сүүлчийн удаа сонссон хамгийн сайхан мэдээ байх. Тусгаарлалтад байхдаа аав руугаа залгаад “Тестээр үзэхэд хоёр зураас гарлаа. Жирэмсэн болчихсон байна” гэж хэлэхэд магнайгаа хагартал баярласан гэсэн. Ганц охиных нь амьдрал жигдэрлээ гэж бодоод санаа сэтгэл нь амарсан байх.
Гэтэл тусгаарлалтын байранд байхад минь хоёр халуун амь тасарчихлаа. Амьдрахаас ч хэцүү уй гашуутай өдрүүд миний амьдралд хар дарсан зүүд шиг үргэлжилж байна.
-Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ. Ямар нэгэн зүйл хэлж чадсан уу?
.jpg)
-Миний аав охиноо мөн ч их хүлээсэн. Би аавтайгаа хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сард уулзсан. Би зуныхаа амралтаар ирээд аавтайгаа нэг сар хамт байж байгаад явсан. Би ээжтэйгээ адилхан царайтай болохоор аав бурхан болохоосоо өмнө ээжийг үнсээд “Ганц охиноо үнсчихлээ. Одоо боллоо” гэж хэлсэн байна лээ. Аавын минь хүсэл ганц охиноо боловсролтой болгох байсан учраас би БНСУ-ыг зорьсон. Гэтэл зарим хүн намайг “Аавыгаа хүнд өвчтэй байхад жаргал хөөж хүний нутаг руу” явсан гэж шүүмжилж байна лээ.
-Одоо ч бас итгэж чадахгүй л байгаа байх?
-Насаараа л үүнийг сэтгэлдээ тээж явах байх даа. Хэрэв намайг аравдугаар сарын 8, 10-ны аль нэг онгоцонд багтаасан байсан бол би аавтайгаа уулзаж чадах байсан. Эсвэл тусгаарлалтын хугацаа 14 хоног байсан бол гээд олон юм бодогдож байна. Аавтайгаа ганц л удаа уулзаад духаа үнэрлүүлчихсэн бол гомдол тээж, хэн нэгэнд гомдож, харуусаж явахгүй байсан байх. Аавыгаа бурхан болоход нь ч, сүүлчийн замд ч үдэж өгөөгүй болохоор итгэхгүй байгаа. Нэг л өдөр ороод ирэх юм шиг санагдаад, хайгаад байдаг. Миний аав үхэл амьдралын зааг дээр намайг хүлээж хэвтэхдээ ямар байдалтай байсан бол гэж бодогдоод зүрх шимшрээд байна. Ядаж банк, такси үйлчилгээ шиг гялгар уутаар тусгаарлаж, хоёр метрийн цаанаас аавынхаа царайг харах боломж байсан бол би өнөөдөр ийм байдалд байхгүй байсан.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ. Хоол идэхгүй, унтаж чадахгүй байгаа гэж тухайн үедээ сонсож байсан.
-Сайн ч байгаад, муу байлаа ч одоо яах билээ дээ. Аавыг өнгөрснөөс хойш хоол ч хоолойгоор давахгүй долоо хоног юм идээгүй. Тусгаарлалтын байр яг шорон шиг санагдаж байсан. Миний энэ байдлыг өндөр настай эмээ, ээж минь сонсоод “Миний охин хоолоо идэхгүй бол амьдарч чадахгүй. Чи хүртэл яваад өгөх юм бол бид амьдарч чадахгүй” гээд уйлаад гуйсан. Тэднийгээ зовоохгүй тулд хүчээр л хоол идэж эхэлсэн.
-Өөртөйгөө адилхан зовлонг хэн ч битгий үүрээсэй гэж бодсон байх. Гэтэл дахиад л ийм хэрэг гараад байхаар сэтгэл нь эмзэглэж байна уу?
-Тийм. Би гэхэд л коронавирусийн шинжилгээ таван удаа өгөхөд сөрөг гарсан. Гэтэл Монгол Улс энэ шинжилгээний хариундаа итгэхгүй намайг аавтай минь уулзуулаагүй. Мөн хамгийн сүүлд гэхэд л Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас ирсэн охиныг ээжээс нь тусдаа тусгаарлаж, шинжилгээний хариу хүлээж хэчнээн цаг хугацаа алдаж, хүүхдийн амийг үнэгүйдүүлснийг харсан биз дээ. Өнөөдөр Монголд хүний амь ямар ч үнэ цэнгүй, хүнээ хайрлаж чаддаггүй вэ гэдгийг тод харж болохоор байна. Хэрэв тэр 10 настай охин мөнгөтэй айлын хүүхэд байсан бол эмнэлэгт ээж, аавтайгаа хамт байж байгаад эмчлүүлээд эдгэх боломжтой шүү дээ.
| ААВЫГАА АЛДСАН Ж.МӨНХЦЭЦЭГ: Тусгаарлалтын байранд хоёр амь тасарсан |
|
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |