Монгол Улсын газрын ховор элементийн тархалт, нөөцийг ашиглан эдийн засгийн эрэлтэд оруулж болох талаарх уул, уурхайн мэдээллийг тоймлон хүргэж байна.

Кобальт, лити зэрэг металлыг цахилгаан машинд ашигладаг бөгөөд “Литий-ион аккумулятор” гэх дахин цэнэглэгддэг баттерейн чухал түүхий эд болдог. Тус баттерей нь нарны гэрэл болон салхинаас эрчим хүчийг хуримтлуулдаг учир уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энгийнээр тайлбарлавал, бидний ашигладаг гар утас, зөөврийн компьютер зэрэг цэнэглэгдэх батарейнд агуулагддаг металл юм. Тодруулбал, цахилгаан машины баттерейн гол түүхий эд лити, кобальтын үнэ 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд огцом өсжээ. Үүнтэй холбоотойгоор лити, кобальтын нөөцийг судлах, олборлолт хийх арга нарийсаж, гаднын улсууд ихээхэн анхаарал хандуулах болсон байна.

2018 оны байдлаар олон улсад 2.1 сая цахилгаан автомашин борлуулагдсан бөгөөд 2040 он гэхэд уг тоо 60 сая болж өсөх талаар “Bloomberg New Energy Finance”-ийн судлаачид тооцоолжээ. Энэ төрлийн автомашинд цахилгаан хөдөлгүүрийн "Лити-ион аккумулятор" буюу цэнэг хураагуурт лити 20 хувь, кобальт 20 хувь, никель 60 хувь ордог байна. 2019 оны байдлаар Монгол Улсын литийн таамаг нөөц нь 203 мянган тонн гэж тогтоосон бөгөөд литийн хоёр ордыг АМГТГ бүртгэж авчээ. Дундговь аймагт орших Хөх дэл ордын литийн баттай нөөц нь 37.7 мянган тонн, харин бодит нөөц нь 151.3 мянган тонн юм байна. Энэ тухайд АМГТГ-аас "Хөх дэл ордын литийн хүдрийн нөөц 122.3 мянган тонн" гэж мэдээлж байв. Харин кобальтын тусгай ордыг нээх, хайгуул, олборлолтын ажил өнөөг хүртэл үгүй байгаа юм.
.jpg)
Монгол Улсын хувьд лити, кобалтын хэрэглээ, борлуулалтын дүн нь уламжлалт нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэгтэй харьцуулахад бага. Гэсэн хэдий ч олборлож чадвал тодорхой хэмжээнд эдийн засгийн эрэлтэд оруулах боломжтой гэж үздэг. Уг асуудлаар бид ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогений салбарын эрхлэгч, доктор Н.Тунгалагтай ярилцсан юм.
-Лити, кобальт металлын гарал үүслийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?
-Кобальт нь гарал үүслийн хувьд геологийн олон нийлмэл үйл ажиллагаагаар ихэвчлэн магмын хайлш царцаж талсжихад зэс, никель-мышъяк зэрэг металлын хамт хуримтлагдаж магмын орд үүсгэнэ. Кобальт нь суурилаг магмын дараах үлдэгдэл уусмалд зэсийн хамт хуримтлагдаж улмаар скарны болон гидротермаль ордууд ч үүсгэнэ. Мөн уулын чулуулаг өгөршсөнөөс газрын гадаргууд кобальт, никель агуулсан өгөршлийн гадаргуугийн орд үүсгэдэг. Лити нь олон янзын геологийн процессд үүсдэг ч, боржинлог магмын үйл ажиллагаатай илүү холбоотой байдаг. 1980-аад он хүртэл литийг Канад, ОХУ-ын лепидолит, сподумены пегматитээс гарган авдаг байсан. Литийн орд хуурай халуун уур амьсгалтай, ууршилт ихтэй, эх газрын галт уулын чулуулгийн исэлдэлтээс хуримтлагдсан нуурын давстай, карбонат хурдаст үүсдэг онцлогтой.
(3).jpg)
-Манай улсад лити болон кобальтын олдоц, нөөц хэрэг зэрэг байдаг вэ?
-Манай улс дэлхийд нэлээн өргөн тархалттай сподумен-пегматитийн орд, илэрлүүд тогтоогдоогүй. Литийн тархалт харилцан адилгүй магмын чулуулагт, нуур болон булгийн усанд агуулагддаг. Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагууд литийн геологи-хайгуулын ажлууд нэлээд хийж байна. Харин кобальтын бие даасан орд тогтоогдоогүй, харин Ni-Co, Co-Cu, Co-Bi-Cu, Cu-Ni-Pt-Co гэсэн нэлээд олон тооны илрэл, эрдэсжсэн цэг тогтоогдсон. Эдгээр ховор металлуудын хувьд тусгайлсан системтэй нарийвчилсан судалгаа хийж орд илрэлийг илрүүлэх, нөөцийг ахиулах хэрэгтэй.
-Лити болон кобальт дэлхийд эрэлт өндөртэйд тооцогдож байна. Таны бодлоор манай улс лити, кобальтыг ашиглан хайгуул, олборлолт хийж эдийн засгаа тэлж, өргөжүүлэх боломжтой болов уу?
-Дэлхий дахинд ховор элементүүдийн хэрэглээ өсөж байгаатай холбогдуулан Монголын нутаг дэвсгэрийн хэмжээнд стратеги болон критик ашигт малтмалын чиглэлээр судалгаа хийж хэтийн төлөвийн үнэлгээ өгөх цаг нь ирсэн гэж үзэж байна. Гадаад орны энэ төрлийн ашигт малтмалын судалгааны байдалтай танилцаж, зарим критик элементийн ашигт малтмалыг сонгож судалж, илрүүлж нөөцийг нь тогтоож эргэлтэд оруулах боломжтой.
-Нийтлэг ойлголтоор лити, кобальтыг зөвхөн зай хураагуурын зориулалтаар ашигладаг гэдэг. Ингэж бодох нь зөв үү?
-Уг металлууд нь цахилгаан тоног төхөөрөмжид цэнэглэгч баттерейд хэрэглэдэг болсонтой холбоотойгоор нийт хэрэглээн дэх баттерейнд хэрэглэх литийн хэмжээ аажим нэмэгдэж байсан хэдий ч, цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэглээнд нэвтэрч эхэлснээр хэрэгцээ огцом нэмэгдэж баттерейнд хэрэглэх лити 50 дахин өссөн гэсэн судалгаа байдаг. Орчин үеийн чиг хандлагаас харахад сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан цахилгаан эрчим хүчийг хурааж хуримтлуулан хадгалах, цөмийн реакторын хөргүүрт ашиглах хэрэглээний шинэ чиглэлүүд эрчимтэй хөгжиж байна.
-Критик минерал гэсэн ойлголтод юу багтдаг вэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?
-Шинэ технологийн түүхий эдийг стратегийн ба критик гэж нэрлэж байгаа. Эдгээр нь голлох ашигт малтмалын ордыг дагалдаж үүсдэг, байгаль дахь тархалт багатай (0,1-1 г/т) боловч өндөр цэнэгтэй, цахилгаан дамжуулах чадвартай, өндөр температурт хайлдаг, стратегийн чухал ач холбогдолтой критик буюу ховор элемент, эрдсийг хэлнэ. Америкийн Геологийн албаны тогтоосноор стратегийн чухал ач холбогдолтой Li, Be, Co, Ni, Pd, Pt, V, Nb, Ta, Mo, W, Ga, Ge, In, Re, Se, Te, V, Sr , газрын ховор элемент нэн чухал критик элементийн түүхий эдэд хамруулдаг. Лити (Li) болон кобальт (Co) нь орчин үед энэ зууны дэлхий нийтийн ногоон технологи, эрчим хүчний шинэ технологийн чухал, үндсэн хэрэглээ болон өсөж байна. Иймд манай оронд литийн түүхий эдийн судлах, нөөцтэй талбайг илрүүлэх, энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай.

Мэргэжлийн судлаачийн байр суурь бол ажиллах хүчин, арга барил судалгааг өргөжүүлбэл лити, кобальтыг ирүүлэх боломжтой гэдгийг тодорхойлсон. Тэгвэл манай улсын эдийн засгийн хувьд тус хоёр металлыг олборлохоос урьтаж суурь асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг эдийн засагч А.Билгүүн яриандаа онцолсон юм. Уншигч та бүхэнд эдийн засагч А.Билгүүнтэй Монгол дахь лити, кобальтын ирээдүйн талаар ярилцсанаа хүргэе.
-Лити, кобальтыг олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож хувиргаж, ашиглан гаднын орон руу олборлох боломж бий юу?
-Дэлхий даяар “Ногоон шилжилт” хэмээх эдийн засгийн хѳдѳлгѳѳн ѳрнѳж байгааг хялбарчлан тайлбарлавал дотоод шаталттай хѳдѳлгүүрээс цахилгаан хѳдѳлгүүрт шилжиж буй асуудал юм. Харин цахилгаан хѳдѳлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэхэд ихээр шаардагдах эрдсүүдийг critical minerals буюу нэн чухал эрдсүүд хэмээн тодотгосонд лити, кобальт, газрын ховор элементүүд, мѳн платинумын группын элементүүдийг нэрлэж байгаа бѳгѳѳд тухайн эрдсүүдийн эрэлт ирээдүйд хурдтай нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Манай Монгол Улс уул уурхайн орон тул энэ нь салбарын бодлого боловсруулагчдын хувьд чухалчилж авч үзэх асуудал мѳн. Гагцхүү одоогоор манай улсад лити, кобальт, мѳн газрын ховор элементийн томоохон ордууд илрээгүй байна.
-Эдийн засгийн хувьд лити, кобальтыг олборлон богино хугацаанд үр өгөөжөө авахын тулд урьтаас юу бэлдэх шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд дээрх эрдсийн ордуудыг илрүүлж, нѳѳц үүсгэх шаардлагатай. Нѳѳц үүсгэхийн тулд хайгуул хийх тусгай зѳвшѳѳрөл, хайгуулыг санхүүжүүлэх хѳрѳнгѳ оруулагч, эцэст нь хайгуул хийх үйл ажиллагааг улс тѳр нийгмийн хүрээнд хүлээн зѳвшѳѳрсѳн нийгмийн ойлголцол шаардлагатай. Мөн хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгон сайжруулах хэрэгцээ байна.

-Металлыг олборлон борлуулах тийм хурдан хугацаанд өрнөхгүй болов уу. Ойролцоогоор хэр их хугацаа зарцуулах бол оо?
-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, Оюутолгой ордыг 2012 онд олборлож эхлэхийн тулд 1997 онд Ашигт малтмалын тухай хуулинд реформ хийсэн гээд бодохоор аливаа нэгэн томоохон үр дүнд хүрэхийн тулд 15 жил зарцуулсан байна. Үүний л адил хугацаа шаардлагатай байх гэж бодож байна. Аливаа металлын нөөцийн тодорхойлж орд болгоно гэдэг амар бөгөөд хурдан хугацаанд бий болох зүйл биш. Урт хугацааны судалгаанд суурилдаг, нэлээн их цаг хугацаа шаардсан ажил болдог.
-Дэлхийд эрэлт үүсэж, үнэ өсөх хандлага лити, кобальтад ажиглагдаж эхэлмэгц бид үүнийг даган эдийн засагт тодорхой хэмжээнд ашиг олж болно гэж таны ярианаас ойлголоо. Тэгэхээр лити, кобальтыг ашиглан эдийн засгаа өргөжүүлэх боломжтой гэсэн үг үү?
-Богино хугацаанд ашиглах боломжтой лити болон кобальтын орд одоогоор Монголд алга. Гэхдээ энэ нь тухайн эрдсийн үнийн ѳсѳлттэй мѳчлѳгийг сул ѳнгѳрѳѳнѳ гэсэн үг биш л дээ. Эрдсийг заавал ухаж олборлож ашиг олохоос урьтаж геологи судалгааны ажлууд эерэг үр дүнтэй гарвал Монгол Улсыг шинээр танин мэдэх хѳрѳнгѳ оруулагчдыг татах ач холбогдолтой зүйл юм.
Судлаач болон эдийн засагчийн байр суураас дүгнэвэл дэлхийн зах зээлд танигдаж, эрэлт үүсэж моданд орж буй лити, кобальт гэх металлуудыг хурдан хугацаанд олборлох боломжгүй. Мөн одоогоор Монгол Улсад богино хугацаанд ашиглах боломжтой лити, кобальтын орд байхгүй. 2017 оноос үнийн өсөлт аажмаар явагдаж өнөөдөр дэлхийн томоохон компаниудын анхаарлыг татаж буй ховор металлыг эх орондоо олборлоё гэвэл суурь судалгааг нарийвчлан хийж, яаралтай нөөцийг тогтоосноор олборлох, эдийн засагт үр өгөөж олно гэж ойлгож болох юм.
| Дэлхийн зах зээлд моданд орж, эрэлт нь нэмэгдсэн баттерейн түүхий эд болох лити, кобальтын орд Монголд хаана байдаг вэ |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |