Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1986 оны энэ өдөр МУГЖ О.Бат-өлзий, МУАЖ С.Сарантуяа нарын дунд хүү болон мэндэлсэн бөгөөд түүний ирэхийг Б.Сүндэр гэдэг. Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийг 2004 онд, СУИС-ийг 2008 онд төгсжээ.
Тэрбээр бүжиг дэглээч Г.Ган-Очир, “Фантастик”-ийн жүжигчин М.Баярбат, О.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нартай хамт Boomtown гэх хамтлагтай байсан. “Охин чамтай”, “Дурлал хаа ч” тэргүүтэй дуугаар нь хүмүүсийн сайн мэдэх тус хамтлаг 2008 оны аравдугаар сарын 2-нд байгуулагдаж байжээ.
Түүний хийсэн анхны бүтээл нь 2009 оны “Амингоо” богино хэмжээний кино бол зохиолыг нь бичсэн анхны уран бүтээл “Дурсамж төгсгөл үгүй” кино аж. Ингээд “ Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Хар сувдны нууц”, “Маш нууц” , “Том толгойтын романс”, “18 нас би чамд хайртай”, “Зүрхний хилэн”, “Маш нууц “Байтаг Богд”, “37-р Точка” “ЗУРА” тэргүүтэй уран бүтээлүүдийн зохиолч, ерөнхий найруулагчаар ажиллажээ.
Б.Тамир дэлгэцийн уран бүтээлд ажиллахаас гадна УДЭТ-ын “Сарны цагаан цус” Хиа, “Тамгагүй төр” Ачир, “Шар тэнгисийн тарчлаан” Батаа, “Бардам туулай” мод, “Би ч гэсэн жаргамаар байна” нөхрийн найз, “Эхнэрээ зээлээч” хөдөөгийн залуу, “Оролмаа эх” Хаймчиг, “Домогт Ану хатан” Сэвдэн Балжир, “ “Саран хөхөө” Макранз ханхүү, “Ээжээ” цагдаа, “Атга нөж” Тэмүүжин, “Надаар тоглосон хайр” ,“Парисийн дарь эхийн сүм” Хиа, “Эцсийн зогсоол” Алистер, “Нууц амраг чинь болье” ангийн хүүхэд, “Гамлет” Розенгранци, “Эсрэг дурлал” Генжи, “Тэнгэрийн хүү” Аравт, “Алтан түлхүүр” Дуремарын дүрд тус, тус ажиллаж байжээ.
Гэр бүлийнхээ урлагийн авьяасыг үргэлжлүүлэн авч яваа тэрбээр “Гэгээн Муза 2011” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Гэгээн Муза 2013” наадмын “Шилдэг залуу уран бүтээлч” 2017 онд “Мөнгөн мод” наадмын “Шилдэг найруулагч” “Academy Awards”-ын 2018 оны “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртэж 2019 оны “Cinema Awards”-аас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн. Тэрбээр 2014 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болж байжээ.
Найруулагч, жүжигчин Б.Тамир чөлөөт цагаараа кино үзэж, ууланд авирах дуртай бөгөөд аялсан улс, газруудынхаа хөргөгчийн наалтыг дурсгал болгон авч хадгалдаг. Түүний дуртай, хүндэлж явдаг найруулагчид нь Фрэнсис Форд Коппола, Кристофер Нолан, Квентин Тарантино, Стивен Спилберг нар аж.
НАЙРУУЛАГЧ, ЖҮЖИГЧИН Б.ТАМИР ТАНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
2025-05-23 13:11:45
2025-05-23 13:01:52
2025-05-23 12:41:13
2025-05-23 11:47:30
2025-05-23 11:10:43
2025-05-23 10:55:32
2025-05-23 10:51:36
2025-05-23 10:42:40
2025-05-23 10:42:39
2025-05-23 10:38:17
2025-05-23 10:21:30
2025-05-23 10:21:11
2025-05-23 10:13:30
2025-05-23 10:12:52
2025-05-23 10:05:55
2025-05-23 09:56:46
2025-05-23 09:36:24
2025-05-23 09:00:00
2025-05-23 08:44:52
2025-05-23 07:40:57
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 06:59:15
2025-05-22 18:43:59
2025-05-22 16:55:20
2025-05-22 16:34:05
2025-05-22 16:05:48
2025-05-22 16:00:44
2025-05-22 15:43:31
2025-05-22 15:37:40
2025-05-22 15:27:15
2025-05-22 15:03:03
2025-05-22 14:51:53
2025-05-22 13:36:07
2025-05-22 13:05:50
2025-05-22 12:39:51
2025-05-22 12:17:06
2025-05-22 12:14:07
2025-05-22 11:51:14
2025-05-22 11:17:46
2025-05-22 10:55:49
2025-05-22 10:20:53
2025-05-22 09:10:02
2025-05-22 09:02:20
2025-05-22 08:42:03
2025-05-22 08:22:20
2025-05-22 07:47:28
2025-05-22 07:00:00
2025-05-22 07:00:00
2025-05-22 07:00:00
2025-05-22 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |