Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн макро эдийн засгийн тойм судалгаагаар ам.долларын ханш 19.01 төгрөгөөр нэмэгдсэн гэх үзүүлэлт гарсан. Тэгвэл Монгол банкнаас зарласан ам.долларын албан ёсны ханш өнөөдрийн байдлаар 2853 төгрөгтэй дүйж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд 2854 төгрөгөөр авч, 2857-гоор борлуулж байна.
Иргэдийн дунд ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш цаашид буурах уу гэсэн асуулт, хүлээлт буй. Эдийн засагчдын үзэж буйгаар валютын ханш цаашид өсөх хандлагатай байгаа ч Төвбанкнаас маш сайн тогтворжуулж буй. Тодруулбал, сүүлийн гурван долоо хоногт маш их хэмжээний ам.долларыг зах зээлд нийлүүлж, арилжааны банкуудын мөнгөний эргэлтийг 100 хувь биелүүлсэн. Ингэснээр зах зээл дэх ам.долларын ханшийг хүчээр тогтоож байгаа хэрэг. Төвбанкны энэ бодлогын сөрөг нөлөө нь 3.5 тэрбум ам.долларын нөөцөө барах эрсдэлтэй. Эдийн засагчид үүнийг орон нутгийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор валютын ханшийг хүчээр тогтоож байгаа нь оны сүүлд дарамт болно гэж буй. Төвбанкнаас орон нутгийн сонгуулийн өдөр буюу ирэх аравдугаар сарын 15 хүртэл хүчээр тогтоон баривалсонгуулиас хойш валютын ханш нэлээд савлах магадлалтай. Түүнчлэн валютын ханшийг ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хүчээр тогтоовол төвбанк нөөцөө бүрэн барагдуулах эрсдэлтэй.
Манай улс 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Мөн ирэх жил “Мазаалай” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт хийнэ. Энэ өрийг төлөхөд валютын ханшийн гарах урсгал бий болох магадлалтай. Энэ мэт сангийн бодлого тэлж байгаа, гадаад өр өндөр байгаа энэ үед дотоодын асуудлаас хамаарч валютын ханш нэлээд өсөх хандлагатай байна. Гэвч орон нутаг болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор төвбанкнаас валютын ханшийн өсөлтийг тогтоон барихын тулд нөөцөө шавхах болов уу. Харин эерэг үзүүлэлт нь БНХАУ-ын эдийн засаг сэргэж байгаа. Энэ нь манай улсын түүхий эд болох зэс, нүүрсний худалдан авалт сэргэх боломжтой болж байна гэсэн үг
| Ам.долларын ханш аюул дагуулах уу |
|
Таеквондо-гийн “STARS” клубийнхэн 3 алт, 14 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв
2026-08-03 08:53:21
Балетчин хүүхдүүд Харбины тэмцээнээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-03 08:23:56
Д.Оюунболор “Miss Deaf World 2026” титмийн эзэн боллоо
2026-08-03 07:54:12
2026-08-03 07:43:09
А.Оргилмаа өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-08-03 07:19:25
Б.Эрдэнэбаяр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-03 07:14:28
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2026-08-03 07:11:36
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-08-03 07:09:34
Б.Алтан-Эрдэнэ залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-08-03 07:08:50
2026-08-03 07:01:20
2026-08-03 07:00:00
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-08-03 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-08-03 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлсөж ундаасна
2026-08-03 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-08-03 06:00:00
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
2026-08-02 12:19:03
Олон улсын таеквондо-гийн холбоо “ITF”-ийн “iSCORE” системийн мэргэжилтнүүд ирлээ
2026-08-02 11:09:30
ГХЯ-ны дэд сайд Г.Амартүвшин “ЖАЙКА”-гийн Ё.Ёшифүмитэй уулжээ
2026-08-02 08:20:33
Жюү жицү-гийн дэлхийн аварга П.Цэлмэгийн фото агшин
2026-08-02 07:59:41
2026-08-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |