“Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуу
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ
Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа, миний амь аа” хэмээх дуу монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээл.
Энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буланд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар оролцсон юм. Түүнийг 300 орчим дууны шүлэг бичсэн түүхээ эргэн санахад яахын аргагүй “Монголын үнэртэй салхи” дуу хамгийн түрүүнд сэтгэлд нь буудаг гэнэ лээ. Тиймээс түүний УГЗ Т.Сэр-Одтой хамтран бүтээсэн “Монголын үнэртэй салхи” дуу хэрхэн “төрсөн” түүхийг хуваалцлаа.
2004 оны намар хөгжмийн зохиолч Т.Сэр-Од Соёл урлагийн их сургуульд багшилж байж. Нэгэн өдөр тэд хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын өрөөнд нь сууж, уулзаад хоёр биеэ хөөргөж нэг нь шүлэг бичээд нөгөө нь хөгжим тоглож хэсэг бужигнасан гэдэг. Гэтэл хөгжмийн зохиолч Т.Сэр-Од түүнд “Ийм нэгэн аялгуу байгаа. Чи сонс доо” гэсэн юм билээ. Гэтэл Ш.Гүрбазар түүнийг нь сонсчихоод "Ийм ая, аялгууг чинь “Монголын үнэртэй салхи” гэдэг байхгүй юу даа" гээд шууд нэг бадаг, нэг дахилт бичиж байсан гэдэг. Тухайн үед хоёр биедээ хачин их баярлаж, “Чи ч хөгжмийн зохиолч юм байна. Би ч яруу найрагч юм байна” гээд л хөөрөлдөж суусан гэдэг. Тэр хоёрын анхны уран бүтээл бол “Монголын үнэртэй салхи”. Түүнээс хойш “Чонон хийморьтой эр хүн”, “Анд нөхдийн дуу” гээд 30-аад дуу бүтээжээ.
Ш.Гүрбазарыг Цагдаагийн байгууллагын концерт хөтөлж байтал нэг залуу “Таныг гадаа нэг залуу дуудаж байна” гэж. Тэгэхээр нь гараад очтол хөгжмийн зохиолч Т.Сэр-Од ирчихсэн "Монголын үнэртэй салхи" дууныхаа хоолойг өнөөдөр бичүүлмээр байна. С.Жавхлан тоглолт хийх гээд Б.Жаргалсайхан ивээн тэтгэж байгаа юм. Өнөө шөнө хоёулаа сууя. Одоо явъя” гэсэн гэдэг. Тэгээд л Ш.Гүрбазар дуучин С.Жавхланд шүлгээ өгч, эхний бадгаа дуулж, хоолойгоо бичүүлж байхад нь үлдсэн гурван бадгаа бичсэн түүхтэй юм билээ. Тэгэхээр хөгжимчин, дуучин хоёрынхоо дэргэд “төрсөн” дуу гэхэд болохоор юм. Тийм учраас монголчуудын дунд “Гүрээ "Монголын үнэртэй салхи" дууг халамцуу байхдаа зохиосон” гэх яриа гарсан гэдэг. Ш.Гүрбазар ярихдаа “Дууны шүлгийг студид суугаад бичвэл илүүл хөгтэй болдог. Зарим дууны шүлгийг би дуулж байхад нь засдаг. Халуун гал тогоонд нь уран бүтээл хийвэл илүү сайхан, чанартай болдог юм. Тэгээр яахын аргагүй урлагийн халуун гал тогоонд “төрсөн” дуу бол “Монголын үнэртэй салхи” хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Дуу бол гурван жигүүртэй. Дуучин, дууны үг, ая гурав зохицсон байх ёстой юм. “Монголын үнэртэй салхи” бол миний болоод монголчуудын хамгийн хайртай уран бүтээлүүдийн нэг. Дуучин С.Жавхлан хэлэхдээ “Би Монголын үнэртэй салхи”, “Ээжийн чанасан цай” хоёроо дуулаад явахад болно. Тэгвэл дуучин болсны минь хэрэг бүтнэ” гэж өөрөөрөө бахархаж, омогшиж байсан юм шүү. “Монголын үнэртэй салхи” дууг С.Жавхлан их сайхан дуулсан. Сайхан уран бүтээл шүү” хэмээн бахархан дурсав.
“Монголын үнэртэй салхи”
Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүнийн эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ
ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа
Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хөх салхи минь аавын үнэртэй
Гуйгаад үнсүүлж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгал аа, миний амь аа
Шуурга нь хүртэл сонсголонд
Энэр энэрхүйн дуу
Шувууд буцах чимээ намрын нуур аа
Эргэж шивнэсэн горхи намайг орхиж холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно
ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл хонгор салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа
Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан
Эгшигт чимээ нь салхи минь ээжийн үнэртэй
Өвөртлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь
Миний Монгол оо, миний амь аа
Гэр тойрон анирлах бор талын сэвшээ
Гэгээн үнсэх өглөө миний хаваржаа
Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална
ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа
Нас насны хацарт намайг үнссэн
Нутгийн гэгээн салхи минь миний үнэртэй
Үрээ үлдээж үнсүүлэх нутгийн эрдэм салхи минь
Миний амьсгалаа, миний амь аа
| Ш.ГҮРБАЗАР: “Монголын үнэртэй салхи” дууны эхний бадгийг дуулж байхад дараагийн бадгийг нь бичиж байлаа |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |