МУИС-ийн профессор, археологич У.Эрдэнэбаттай Дундад зууны монголчуудын морин поло, хөл бөмбөг тоглогдог байсныг илтгэх зураг хаанаас, хэрхэн олдсон тухай ярилцлаа.
-Таны судалгааны чухал олдвор бол монголчуудын морин поло, хөл бөмбөг тоглодог байсныг илтгэх ханын зураг гэх юм билээ. Та тус олдворын талаар ярьж өгнө үү?
-Морин бөмбөг буюу поло хэмээх тоглоом дундад зууны үед Азийн улс түмэн, түүний дотор нүүдэлчдийн дунд ихэд дэлгэрсэн юм билээ. Чингис хааныг амьд байхад буюу 1220-1221 онд Монгол газар ирж, улсын ван Мухали жанжинтай уулзсан Өмнөд Сүн улсын элч Чжао Хун “Тэд мориор бөмбөг тоглоход хорь гаруй морьтон оролцдог. Энэ тоглоомд цөөн морь оруулдаг нь чимээ тарихгүй гэсэнтэй холбоотой. Нэг удаа ийм тоглоомын дараагаар го-ван /улсын ван Мухали/ хүн явуулж манай элчийг урихад нь тэрээр “Өнөөдөр бөмбөг тоглосон юм. Яагаад ирсэнгүй вэ” гэхэд “Та намайг урина гэж бодоогүй тул яахин зүрхлэн очих билээ”. /Мухали/ го-ван “Та нэгэнт манай улсад ирсэн учирт бидний нэг болсонтой адил. Иймд цаашид хурим найр, бөмбөг тоглоход болон ан авд явахад хамт явж бай. Заавал хүнээр дуудуулж байж сая юманд оролцох хэрэггүй” гэсэн гэдэг. Хятаны Ляо Улсын үеийн морь унаж поло тоглож буй дүрсэлсэн ханын зураг Өвөрмонголын Аохань хошууны нутгаас олдсон.
-Тухайн зурагт дээрх байдлыг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?
-Зурагт дүрсэлснээр хятанчууд морь унаж бөмбөг тоглож байгаа байдлыг харуулсан нь морин поло нүүдэлчдийн уламжлалт биеийн тамирын тэмцээн болох бөгөөд цэргийн сургуулилтын нэг хэлбэр байсныг гэрчилнэ. Энэ тоглоомд язгууртнуудаас эхлээд харийн зочин гийчин хүртэл оролцож болдог нь уг тоглоом нийтийн дунд маш их дэлгэрсэн спорт байсныг харуулна.
-Морь унаж, поло тоглож байгааг дүрсэлсэн тухайн үеийн урлагийн бүтээлүүд хэр байдаг вэ?
-Морь унаж поло тоглож буй монголчуудыг тэр үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдэд цөөнгүй дүрсэлсэн байдаг. Энэ нь моринд эрэмгий монгол язгууртнуудын дуртай спорт байсныг мөн илтгэдэг юм. Эдгээрээс ганц жишээ дурдвал, Доголон Төмөр хааны үеийн Ширазийн дэг сургуулийн зураачид 1410 оны орчим зурж үлдээсэн миниатюр зурагт хоорондоо өмссөн хувцасныхаа өнгөөр ялгарсан зургаан морьтон хоёр талаас өрсөлдөж байна. Талбайн гадна багийн сэлгээний тоглогчид хүлээн зогсож байгаа, мөн зургийн доод буланд цохиур мод хугарвал солихоор бэлэн авч яваа хүнийг дүрслэн үзүүлсэн байдаг.
-Азийн морьтой спортын төрлүүдийг ямар эрдэмтэн илүүтэй судалсан байдаг вэ?
-Азийн морьтой спортын төрлүүдийг нарийн судалж эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, олон улсын олимпын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Германы эрдэмтэн, доктор Карл Дийм өөрийн бүтээлдээ эртний морин пологийн цохиуруудыг 17 хэлбэр болгон ангилсны дөрөвдүгээрт монгол маягийн цохиурыг оруулсан байна. Хөл бөмбөг нь азийн ард түмний дунд эртнээс тархсан спортын бас нэг төрөл байлаа. Гэхдээ дүрэм нь одоогийнхоос өөр, хоёр хэлбэр байсны нэг нь гоолгүйгээр, нөгөө нь гоолтой тоглодог. Тусгай талбай байхгүй, хоёр баг өөр өөр хувцастай, ахлагч нь багийнхнаасаа өөр малгай өмсөнө. Хийтэй бөмбөгөөр тоглодог, үсэрч харайж өшиглөдөг, толгой, мөр, хөлөөрөө жонглёрдон дамжуулж өнгөт утсаар сүлжсэн торны гол дахь нүхээр гоол оруулдаг байжээ.
Юань улсын үед хэвлэгдсэн “Шилинь гуанчжи” хэмээх нэвтэрхий толь (1328-1332) бичигт, бөмбөг өшиглөн наадаж буй монгол ноёдыг дүрсэлсэн байдаг. Энэ тоглоом нь эртний Хятадын “цю-жү” гэдэг хөл бөмбөг бөгөөд Юань Улсын монгол язгууртны дотор дэлгэрч, ордны дайллага, зочдыг хүлээн авах хөтөлбөрт зугаа цэнгэл нэмж байсныг олон зураг гэрчилдэг.



Өвөрмонголын Улаанхадын Аохань хошуунаас олдсон бунхны ханын зураг. Хятанчууд морин бөмбөг тоглож байгаа нь.

Поло тоглож буй монголчууд. Их Монголын “Шахнамэ” судрын чимэглэл зураг.

Поло тоглож буй монголчууд. Рашид-ад-дин. “Судрын чуулган”. Номын чимэглэл зураг. XIV зуун. Истамбул, Топкапи Сарай

Монгол ноёд хөл бөмбөг өшиглөж байгаа нь.Монголын Юань улсын үе. "Шилинь гуанчжи" нэвтэрхий толь (1328-1332)
| У.ЭРДЭНЭБАТ: ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН МОРИН ПОЛО, ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ БАЙСНЫГ ИЛТГЭХ ХАНЫН ЗУРАГ ӨВӨРМОНГОЛООС ОЛДСОН |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |