Бурхан багш эхээс мэндэлж, 37 насандаа гэгээрлийн хутгийг олж, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэн нирваан дүрийг олсон өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-н өнөөдөр тохиож байна. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэдэг болсон.
Харин манай улсад тус өдрийг 1990 оноос хойш тэмдэглэж, 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Эл өдөр хүмүүн заяанд төрсөн хэн бүхэн буяны сэтгэлээ хэрхэн арвижуулж, буян ном үйлдвэл нэн арвиждаг тухай “Манба дацан” хийдийн Хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа.
Хамба лам Д.НАЦАГДОРЖ: Бурхан багш “Орчлонгийн жаргал бол урвадаг зовлон” гэж айлдсан байдаг |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |