Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдон Булган сумын Нэгдсэн эмнэлэгт 2800 грамм жинтэй төрсөн, төрөлхийн хошного, шулуун гэдэс битүү эмгэг бүхий нярайд анхан шатны мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн юм. Нярайн мэс заслын эмчилгээний бүрэлдэхүүнд Ховд аймгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Батболд, мэс заслын эмч Б.Сүхнаран, мэдээгүйжүүлэгч эмч, Б.Анхбаяр, нярайн эмч Ц.Солонго, хүүхдийн эмч Г.Хулан, мэс заслын сувилагч Б.Баярхүү, мэдээгүйжүүлэгч сувилагч Т.Баярцэцэг, нярайн сувилагч Д.Одгэрэл, үйлчлэгч М.Баасанхүү нар ажилласан байна. Дөнгөж төрсөн нярайд мэс засал хэрхэн хийсэн талаар Ховд аймгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Батболдтой ярилцлаа.
-Сайн байна уу, та. Шулуун гэдэс битүү гэх эмгэгтэй нярайд 48 цагийн дотор мэс засал хийжээ. Нярайн биеийн байдал одоо сайн байгаа юу?
-Хүүхдийн биеийн байдал хагалгааны дараах байдалтай, хүнд байна. Хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж бие нь тэнхэрдэг. Булган суманд төрөөд нэг хоноод аймаг руу ирэхдээ 8-9 цаг болсон. Хүүхдийн бие хэзээ сайжрахыг хэлэх боломжгүй. Эмчилгээ хийж, тайвшруулж байгаа.
-Та бүхэн өмнө нь энэ төрлийн хагалгааг аймаг, орон нутагтаа хийж байв уу?
-Төрөлхийн хошного, шулуун гэдэс битүү эмгэгийн мэс заслыг хоёр дахь удаагаа хийж байна. Анхныхыг нь өнгөрсөн жил хийж байлаа. Маш ховор тохиолддог, хүнд өвчин.
-Мэс засал хэдэн цаг үргэлжилсэн бэ?
-ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдож тус хагалгааг хийсэн.
Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдож хамтын хүчээр мэс засал хийлээ. Мөн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн найман эмч, сувилагчтай хамтран мэс заслаа амжилттай хийсэн. Мэс засал 90 минут үргэлжилсэн.
-Дөнгөж төрсөн нярайд мэс засал хийнэ гэдэг туршлагаас гадна чадвар, маш нарийн мэдрэмж шаардсан хүнд ажил байх. Та хүүхдийн мэс заслын эмчээр хэдэн жил ажиллаж байна вэ?
Ховд аймгийн хүүхдийн мэс заслын эмч Б.БАТБОЛД: Төрөөд 48 цаг болсон нярайд маш хүнд мэс заслыг амжилттай хийлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |