• Өнөөдөр 2025-06-17

ЭМЧ Р.ГАНБААТРЫН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ

2025-06-17,   216

Монголчуудын дунд  тахал мэт тархаад байгаа аюулт өвчинтэй тэр болон түүний багийнхан өглөөнөөс орой болтол, өвчин зовлондоо шаналсан иргэнд нэг сарын ч болтугай амьдрал өгчих юм сан гэсэндээ хурц иртэй мэс заслын  хутгаа хураах завгүй тэмцдэг. Гэхдээ түүний итгэл, сэтгэлийн гал бөхөөгүй болохоор аврал, амьдрал эрсэн хүмүүсийг эдгээхээр өдөр бүр өглөө эртлэн гэрээсээ гардаг эгэл жирийн эмч. Уншигч та бүхэнд Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгаас Р.Ганбаатар эмчтэй хийсэн ярилцлагийн энд дарж уншаарай.
 
26 жилийн өмнө мэс заслын эмч болж байжээ. Хамгийн анхны мэс засал нь олгой л байсан байх. Яваа яваандаа, хийж байгаа мэс засалдаа “донтсоор” байгаад өнөөдөрт хүрч дээ
 
 Би ер нь хэнхэг хүүхэд байсан. Дадлагын оюутан байхдаа л гэртээ хонодоггүй, эмнэлэгт л байж байдаг байлаа
 
 Өчүүхэн жаахан авьяас байсан байж магадгүй. Олгой хагалаад сурчихлаа. Тэгсэн өнөөх эмч нар чинь “Гамбаа ороод олгой хагалаад ир” гэдэг болсон доо.
 
Одоо надад мэс заслаас өөр хийж чадах юм байхгүй. Миний хийж чадах ганцхан зүйл нь мэс засал
 
Эмч гэдэг чинь хүчлээд болчихдог, эзэмшчихдэг мэргэжил биш
 
Анх Хавдрын эмнэлэгт хүн байдаггүй байлаа. Энэ эмнэлэгт ирвэл үхнэ гэсэн ойлголттой байсан байх
 
Тэр үед бид зах дээрээс оёдлын даавуун 100-гийн утас авчирч, 96 хувийн спиртэнд ариутгаад мэс засалдаа хэрэглэдэг байсан гээд л бод
 
Хагалсан, эмчилсэн хүмүүсээ цуглуулбал Бөхийн өргөө дүүрэх байх
 
Ахынхаа хагалгааны дараа над руу залгахаар нь хавдрын зургийг нь үзүүлэхэд толгой сэгсэрч байсан. Тэгээд Германыхаа эмч нарт харуулсан чинь “Монголын эмч нар мэс засал хийдэг болжээ” гэж хэлсэн гэнэ лээ
 

ЭМЧ Р.ГАНБААТРЫН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188