Уулын Төмөр гэж цагдаа, хууль хүчнийхнээр 10 гаруй жил чулуу хөөлгөсөн шилийн сайн эрийн дүү Д.Оюунгэрэлтэй хийсэн ярилцлагийг энд дарж уншаарай. Бид түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.
Найз Сэмжид нь "Хоёулаа тэнд харагдаж байгаа аргамжаатай хоёр морийг унаад сум руугаа явъя" гэж ятгасан байгаа юм. Ах гэр рүүгээ яарч байсан болоод ч тэр үү найзынхаа саналыг зөвшөөрч, хулгайн мориор нутагтаа очиж амжсан гэдэг.
Сэмжид уурандаа ахыг буудаад шархдуулчихсан гэдэг. Харин ах зөрүүлж буудахдаа түүнийг хөнөөчихөөд Тува руу ганцаараа гарсан гэдэг юм билээ.
Шишгэдийн гол арайхийж гаталж явтал найзынх нь морь үргээд унагачихсан гэдэг. Ах моринд эрэмгий байсан тулдаа бэлчээрээс морь бугуйлдаад найзыгаа унаатай болгосон байх жишээний.
Эрийн сайндаа л араатан амьтан, араас хөөж яваа цагдаа нараас мултарсаар байгаад тайгадаа ирсэн гэдэг.
Ах минь тайгад орогнож байхдаа тогоо шанагаа бүгдийг нь хэлхчихсэн нэгийг нь шүүрэхэд л бүгдийг нь авдаг, мориндоо тохоод давхихад бэлэн болгож холбосон байсан гэдэг юм.
Ах их соргог, мэдрэмжтэй байсан болохоор хэнийд хэзээ очиж, хэзээ явахаа мэддэг байсан гэдэг юм.
Ах хүнд ямар ч гэм хоргүй, айлын хар, бор ажлыг нь хийж өгдөг, хоолгүй болсон айлд ангийн мах дөхүүлээд өгчихдөг тусархуу хүн байсан гэдэг юм.
Уул, хадаар бүгэж, зарим өдөр, хоногийг нутгийнхаа айлуудаар өнгөрүүлдэг байсан байх. 10 жил тасралтгүй уул, тайгад амьдарна гэдэг бараг боломжгүй шүү дээ.
Ах бол тайгыг өдөр, шөнийн алинд нь ч гаргаахгүй мэднэ. Тэр тайга чинь ахын гэр гэсэн үг шүү дээ.
Тэр үед ахын хойноос хөөцөлдөж байсан цагдаа нар цалингаа хасуулж, цолоо хураалгуулж байсан болохоор олон хүний уурыг барсан байх.
Ах ан хийх дуртай, зүгээр сууж чаддаггүй ажилсаг, дандаа л уул, хадаар явдаг, ажилд махруу, сэргэлэн хүн байсан.
Хүмүүс ахыг том хүн байсан гэж төсөөлдөг юм билээ. 165 сантиметрээс өндөргүй хүн байлаа.
Ах минь оргож явахдаа хэнд ч буудуулж үзээгүй. Харин морио буудуулж байсан гэдэг.
Хоригдлууд шоронгоос гарсан даруйдаа л ахыг сураглаж ирдэг байлаа. Тийм л олонтойгоо хүн байлаа даа, ах минь.
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|