• Өнөөдөр 2025-04-02

ДУУЧИН Д.ЦЭЦЭГЭЭГИЙН ХҮҮ Г.ЦЭНГҮҮНИЙ ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

2025-01-21,   287

Монголын анхны мисс, их наадмын тэргүүн дууч, багш Д.Цэцэгийн бага хүү Г.Цэнгүүнтэй ээжийнх нь туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай ярилцлагийг энд дарж уншаарай.

 

Ээжийн минь дуу хоолой, царай зүсийг нь биширдэг, бүр эргэж хардаг байсан тухай ангийн найзууд, ээжийг таньж, мэддэг хүн бүхэн ярьдаг.

 

Одоо ээжийнхээ орос, монгол аль ч дууг нь сонсож чаддаггүй. Ээжийгээ баярлуулж чадаагүй дээ гэж өөртөө гомдоод заримдаа уйлчих гээд байдаг.

 

Үнэндээ дууг нь сэтгэл дүүрэн бүтэн сонсож чаддаггүй. Харин хүүхдүүддээ “Том болж дээ, миний хүү” дууг нь сонсгодог. Тэд ч сонсох дуртай байдаг.

 

Хэрвээ ээж минь боломжтой байсан бол багшлахынхаа хажуугаар урлагаа орхилгүй олон сайхан дууг бидэнд төдийгүй монголчуудад үлдээх байсан байх гэж боддог юм.

 

Ээжийг минь Монголын анхны мисс байсан гэдгийг одоо цөөхөн хүн мэддэг байх.

 

“Хань” кинонд тоглосон ээжийнхээ залуугийнх нь дүрийг үзэх сайхан байдаг. Телевизээр гарч байхад нь таарвал заавал үздэг.

 

Ээж минь баяр болгоноор бидэнд дуулж өгнө шүү дээ. Оросоор бүр ч сайхан дуулдаг байсан санагддаг шүү. Тэр л бидний жаргал байж дээ.

 

Миний ээж гоо үзэсгэлэн төгөлдөр, сайхнаас гадна их цоглог, сайхан сэтгэлтэй, тайван, хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэй байсан.

 

Манайх паар халдаг байсан ч цонхоор нь нэвт сийгдэг байсан. Тэгээд ээж, ах бид гурав орон дээрээ гурван давхар хөнжил нөмрөөд хэвтэж байсан үе санаанаас гардаггүй юм.

 

Ээж минь "Бусдад битгий атаархаж бай" гэж хэлдэг байсан.

 

 

ДУУЧИН Д.ЦЭЦЭГЭЭГИЙН ХҮҮ Г.ЦЭНГҮҮНИЙ ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188