• Өнөөдөр 2024-04-27

СЭТГЭЛ ЗҮЙЧ Д.УЛАМСАЙХАН: ХОЙД ААВЫН ЭХНЭР, ХҮҮХДЭЭ ЗОДОЖ, ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨДӨГ ШАЛТГААН НЬ БҮГДИЙГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛЖ, “ААВ” ГЭЖ ДУУДУУЛАХ ХҮСЭЛ БАЙДАГ

2023-06-05,   2112

ХОЙД ААВУУДЫН ИХЭНХ НЬ ХҮҮХДҮҮДИЙГ ТӨРСӨН ААВТАЙ НЬ УУЛЗУУЛАХ ДУРГҮЙ БАЙДАГ

       Хойд аавын сэтгэл зүй талаар сэтгэл зүйч Д.Уламбаяртай ярилцлаа. 

-Хойд аавуудад сэтгэл зүйн ямар асуудал тулгардаг вэ. Сүүлийн үед хойд аавын хүчирхийллээс болж хүүхдүүд асрамжийн төвд очих, бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол элбэг болжээ. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд хойд аавуудад юу зөвлөх вэ?

      -Хойд аавууд амьдралаа шинээр эхлүүлэхдээ бүгдийг өөрийн хүссэнээрээ байлгаж, эрхшээлдээ оруулахыг хүсдэг. Мөн нэн даруй хүүхдүүдээр “Аав” гэж дуудуулах, тэднийг төрсөн аавтай нь уулзуулах дургүй байдаг. Ээжийг хүүхэддээ их цаг, зав, анхаарал хандуулаад намайг тоосонгүй гэх мэтээр сэтгэл санаагаар унаж, гутралаа дийлж чадахгүй амиа хорлох, эхнэр, хүүхдээ зодох, хэрцгийгээр хөнөөх гэмт хэрэг нэмэгдсэн. Дутуугийн мэдрэмжээ өөрийг нь эсэргүүцэж чадахгүй, өөрөө дийлэх хүмүүст гаргадаг. Гэр бүлийн маргаантай асуудалд нэг талын буруутай үйлдэл гэж байдаггүй. Хүчирхийлэл үйлдэхгүй байх хамгийн сайн арга бол ярилцах, анхнаасаа зөв ойлголттой байх юм. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан тоон мэдээллээр 2019-2021 оны хооронд 10969 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүнээс далдуур хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулаагүй ч тусдаа амьдарч байгаа олон гэр бүл бий. Нийт гэрлэлтийн 20 гаруй хувь нь буюу таван гэрлэлт тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулдаг гэсэн тоон мэдээ байгаа нь залуучууд өөрсдийгөө гэрлэлтэндээ бэлдээгүй үедээ гэрлэдэг байдал илүү их нөлөөлж байна. Тэдгээр гэр бүлийг дунджаар 1-2 хүүхэдтэй гэж тооцоолбол жилд 10000 орчим хүүхэд эцэг эхийнхээ хамтын амьдралд өсөж, торних боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Салалтаас хамгийн том хохирлыг амсдаг хүмүүс бол хүүхдүүд. Нөгөө талаас ганц бие ээж, аавууд ч бас нийгмийн хандлагаас үүдэлтэй сэтгэл зүйн хохирол амсдаг. Сэтгэл зүйг нь гэмтсэн хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэлтгүй эмчлэх боломжтой. Тухайн хүнд тохирсон эмчилгээг санал болгож эмчлэх, мөн хүн өөрөө сэтгэл зүйн хямралд орсноо хүлээн зөвшөөрөх нь чухал. Сошал нээлттэй, хүчирхийллийн мэдээллүүд хурдтайгаар тархаж байгаа. Сүүлийн үед ийм зүйлүүд их гараад байгаам уу гэвэл бас тэгж хэлж болохгүй. Урд нийгэм нээлттэй биш,  мэддэггүй байсан ч байж болох юм. Хүмүүст хүн байгаач ээ гэж зөвлөх л байна даа. Хүн эцэг, эхээ сонгож төрөхгүй. Ямар ч тохиолдолд ялгаварлан гадуурхалт гэдэг зүйлийг хийхгүй байвал зохилтой. Гэр бүлийн хүчирхийлэл нь далд, даамжирдаг, давтагдадгаараа бусад хүчирхийллээс ялгаатай. Хаалганы цаана ямар хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдэхгүй, мэдээлэхгүй зүйл олон байгаа гэж бодож байна. Хойд аав, ээж  гэдэг нэр томьёо ер нь тийм ч тохиромжтой бус юм шиг санагддаг. Энэ гараад байгаа хэргүүд бусад сайн аав, ээжүүдийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг ч бас бид бодож үзэх хэрэгтэй. Нийгмээрээ бүгдийг буруутгаж болохгүй. Сайн аав, ээжүүд олон байгаа. Ээжүүдэд бас зөвлөмөөр байна. Хэрэв та хүүхэдтэй бол дараагийн амьдралд бэлтгэгдсэн үедээ нөхөртэй болох хэрэгтэй. 

-Хойд аавууд санаатайгаар хүүхдээ, эхнэрээ зодож, өөрсдийгөө ялд унагадаггүй байх. Тэд сэтгэл зүйн ямар асуудлаас болж сөрөг зан, үйлдэл гаргадаг вэ?

      -Энд хувь хүний асуудал ч байна, нийгмийн асуудал ч байна. Хувь хүний гэрийн хүмүүжил, суурь хүмүүжил маш их нөлөөлж байна. Хүнийг хүн ёсоор хайрлах гэдэг ухаан хэрэгтэй санагддаг. Хэн ч санаатайгаар хүнийг гэмтээе гэж боддоггүй. Бодлогогүй үйлдлээсээ болж ийм зүйлд хүрдэг байгаа. Тухайн хүнд шалтаг, шалтгаан байдаг л байх гэхдээ уураа барих, хорт зуршлаасаа салах нь чухал. Зөвхөн эрчүүд гэлтгүй хүмүүс өөрийн сэтгэл зүй, мэдрэмжээ  сайн хянаж чаддаг байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хийх гэж байгаа үйлдлээ, хэн нэгэнд гомдсон сэтгэлээ тэр болгон гадагш нь гаргаж, илэрхийлээд байдаггүй физиологийн онцлогтой. Тиймээс сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх магадлал өндөр гэж үздэг. Нөгөө талаар яриасаг эсвэл үг дуу цөөтэй хүн гэж байдаг. Яриасаг хүмүүс нь харьцангуй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа шийдээд явдаг. 

-Хойд аавууд хүүхэдтэйгээ болон эхнэртэйгээ хэрхэн эерэг харилцааг бий болгох ёстой вэ?

      -Таны хайртай хүмүүс хэрхэн харилцах вэ. Бие биенээ таньж мэдэх, бие биедээ дасах үе шатуудыг хэрхэн давах вэ гэсэн олон асуултууд ээжид тулгардаг.  Доорхи таван зөвлөгөө өгье. 

1. Хүүхдүүд болон хойд эцгийн хоорондын харилцааг бий болгох нь цаг хугацаа шаарддаг үйл явц гэдгийг хамгийн түрүүнд санах хэрэгтэй. Хоёр талын оролцоо маш чухал. Нөхөрлөлийг бий болгоход цаг хугацаагаа зарцуулах, энэ нь сар, хэдэн сар, жил ч үргэлжилж болно.

2. Хүүхдийн хувьд төрсөн эцэг, хойд эцгийг нь өрсөлдөгч болгож болохгүй. Хоёр хүнийг хооронд харьцуулж болохгүй гэсэн санаа.

3. Хүүхдээс хойт эцгийн төлөөх агшин зуурын хайрыг шаардаж болохгүй. Та хүүхдийн гаргасан зан үйлд уурлаж, бухимдаж болно, гэхдээ тэр нь доромжлол, хүчирхийллийн түвшинд очиж болохгүй. 

4. Гэр бүлийн уламжлал, зан үйлийг бий болгох. Хүн бүр хөгжилтэй, хүн бүр оролцоотой байх үйлдлүүдийг хийхэд тохиромжтой. Бямба гаригт гадуур зугаалах, кино үзэх.

5. Хүүхэд болон эхнэртэйгээ ярилцах цаг гаргах. Ээж нөхөртэйгээ өнгөрөөх цагийг гаргах, асуудлаа ярилцах. Аав хүүхэдтэйгээ ярилцах, санаа бодлыг нь дэмжих, мэдрэмжийг нь хуваалцах зэрэг орно.

-Хойд аавын сэтгэл зүй өөрчлөгдөхөд юу хамгийн их нөлөөлдөг вэ. Тэд сэтгэл зүйн хямралд орсон үедээ ихэвчлэн ямар үйлдэл гаргадаг вэ. Судалгаа, бодит жишээ дурьдвал?

     -Хүн бүр адилгүй. Бие махбодын хүчирхийллээс дутуугүй сэтгэл санааны хүчирхийлэл гэж асар том зүйл байдаг. Хичнээн олон хүмүүс сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгааг бид мэдэхгүй. 

-Хойд аавын сэтгэл зүй өөрчлөгдснөөр гэр бүлд болон нийгэмд сөргөөр нөлөөлсөн ямар жишээ байдаг вэ. Тэдний сэтгэл зүйн онцлогийг бусдынхтай харьцуулж, тайлбарлаж өгнө үү?

       -Хүмүүс салсан бол битгий хүнтэй суу, ганцаараа амьдарч чаддаггүй арчаагүй байх юм гэх мэтээр ганцхан хүүгийн ээжийн асуудалд бус хүүхэдтэй ганц бие хүмүүсийн нийтийн асуудлыг хөндөж эхэлсэн. Гэвч бүх хойд эцэг эх муу байдаггүй. Ийм төрлийн мэдээлэл цацагдсаны дараа дагавар хүүхэдтэй хосуудын хооронд сэтгэл зүйн хямрал, ан цав үүсэх, ганц бие хүмүүс дахин гэрлэхээс айх зэрэг олон сөрөг асуудал үүсдэг. 

     Эр, эм хоёр бие биенийхээ сэтгэл зүйн хувьд өөр бодьгал гэдгээ ойлгоод хүлээн зөвшөөрөх явдал хамгийн чухал зүйл юм. Эрэгтэй хүнд бие махбодийн хүчирхийллээс илүү сэтгэл санааны хүчирхийлэл хүндээр нөлөөлдөг. Эрэгтэйчүүд хүүхэд шиг, тэдэнд өөрт нь таарсан хэлээр ярилцаж, харилцах, сонсох үед амархан дасаж, ойлгодог. Эрчүүд бусадтай өөрийгөө харьцуулж бодох, үүнээс болж шаналах нь илүү давамгай байдаг.  Үнэхээр харьцуулахыг хүсээд байвал зөвхөн өнгөрсөнтэй нь харьцуулах хэрэгтэй. Иймд эхнэрүүд нь нөхрүүдийнхээ сэтгэл зүйл сайн ойлгох чухал.

-Тэдний амьдралын төлөөх тэмцэл нь эргээд хүчирхийлэл болдог ч байж мэдэх юм шиг.  Тэдний сэтгэлийн гүн дэх асуудлыг нээхийг тулд яах ёстой вэ?

       -Нийгэмд эр хүн уйлдаггүй юм, хад шиг, чулуу шиг, уул шиг байх ёстой, бусдад муугаа харуулж, уйлж болохгүй, бүгдийг чадах ёстой гэх хэвшмэл ойлголтууд нийгэмд гүн бат оршсоор байна. Ийм төлөвшил хүмүүжилтэй хүмүүс сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх эрсдэлийг улам нэмж байна. Гэр бүлээ, мөн цаашлаад ах дүү нараа тэжээх, тэтгэх,  амьдралд алдаж болохгүй  сайн эцэг байх,  сайн ажил алба хаших ёстой, цаашлаад том албан тушаалд очих,  манлайлах,  зовлонг давах ёстой нэг ёсондоо эр хүн зүрхэндээ, сэтгэлдээ уйлах ёстой  гээд маш олон ачаа, сэтгэлийн хатыг хуулиар дүрмээр оноогоогүй ч уламжлалаар оноож иржээ. Заримдаа уйлж, шантарч, алдаж, хариуцлагаа үүрч дийлэхгүй байгаа гэдгээ хэлэх эрхтэй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн том алхам байдаг. Хэрэв сэтгэл хөдлөлөө илэрхийлмээр байвч гаргаж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж хүсээсэй гэж зөвлөх байна.  

-Сэтгэл санааны хямралд орж, архины хамааралтай болсон эрчүүд хүчирхийлэлд өртдөг үү?

     -Статистикаар 10 эмэгтэй тутмын зургаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо байгаа. Эрчүүдийн хэд нь өртсөн гэсэн тоог одоохондоо олж хараагүй л явна. Эрчүүд, эмэгтэйчүүдээ бодвол сэтгэл гутралд арай бага ордог гэсэн тоо байдаг боловч, эмэгтэйчүүд сэтгэл гутралаа давж чаддаг, эрчүүд түүнийгээ давж чадахгүй амиа хорлох болтлоо явдаг тохиолдлууд байгаа. Архины хамааралтай гэлтгүй хүн юм болсон хойно эрчүүд ч хүчирхийлэлд өртдөг. Эрчүүд 35 нас хүртлээ гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж амьдралын төлөө янз бүрийн аргаар тэмцдэг. Гэтэл ажил төрөл нь санаснаар болохгүй, ялангуяа тодорхой мэргэжил эзэмшээгүй хүнд бол барилга дээр, рестораны зөөгч гэх мэтээр олон төрлийн ажил хийж, хангалттай цалин хөлс авахгүй, цалинг нь цагт өгөхгүйгээс болж гэрт нь зөрчил үүсэх тохиолдол бий.

      Амьдралд тохиолдох бэрхшээлүүдээс болж эрчүүд 35 наснаас хойш амьдрах идэвх сонирхол нь буурч эхэлдэг. Архиар стрессээ тайлаад эхэлдэг. Эцэст нь хэлэхэд эрчүүдийгээ нийгэм маань зөвхөн хүчирхийлэгч гэдэг өнцгөөс битгий хараасай гэж хүсдэг дээ. Бид бүгд өвөөтэй, аавтай, нөхөртэй, хүүтэй гэдгээ үргэлж санаж яваасай.

 

СЭТГЭЛ ЗҮЙЧ Д.УЛАМСАЙХАН: ХОЙД ААВЫН ЭХНЭР, ХҮҮХДЭЭ ЗОДОЖ, ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨДӨГ ШАЛТГААН НЬ БҮГДИЙГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛЖ, “ААВ” ГЭЖ ДУУДУУЛАХ ХҮСЭЛ БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-07 08:38:10
    luwsaa: garchigaa hund zuw oilgohdohoor hurgeech hha
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-05 19:48:23
    zochin: Doorxi setgegdel bichsen xund anxaaruulaxad ene xun xuuxduudee olon xoid etsgiin baraa xaruulsan bish xarin ene xun mergeliinxee daguu tedgeer zovj shanalj bui exneruud bolon xuuxduudtei uulzan yariltsaj xoid etsguud xerxen exneree zodoj exneriinxee xuuxduudiig ad uzej eldveer doromjlon zovooj baigaa tuxai tednii zovlon zudguuriig sonsoj meden tedend zuvulguu ugdug uchir ene talaar todorxoi delgerengui yarisan baina daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-05 11:56:38
    EWA: PAYBACK IS A BITCH !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-05 09:58:11
    ИРГЭН: ЭНЭ ХҮН ХҮҮХДҮҮДЭЭ ОЛОН ХОЙД ЭЦГИЙН БАРАА ХАРУУЛЖЭЭ, ТУРШЛАГАТАЙГ НЬ БОДОХОД.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188