• Өнөөдөр 2024-04-29

ӨВӨР МОНГОЛ МАЛЧИН Н.УЯХАН: Бөмбөөлэйгөөсөө “Сална” гэхээр итгэж чадахгүй байгаа

2022-03-21,   911

-Амьтдын хүйн ээж болж, балга сүү, атга өвсөөр л тэднийгээ тэжээж байна даа-

         Бөмбөөлэй намар хоёр нас хүрнэ. Тэр үед тэд салж, хагацаж чадах болов уу, үгүй юү ер мэдэхгүй. Түүнийг амьтны мөн чанарыг ойлгодог, хайрладаг, үхэл, аюулаас цаг үргэлж авардаг гэдгийг мэдээд, туйлдсан, ангаж цангасан амьтад түүнээс аврал эрж, ээжтэйгээ уулзсан юм шиг болдог байж ч магадгүй. Гэвч тэр амьтдаа  байгальд нь буцааж,  сүрэгт нь нийлүүлэхийг хүсдэг.  Тэрбээр гэгээн тунгалаг бодол, сэтгэлийнхээ гүнд “Чамаасаа яаж хагацна даа. Бид салж чадах болов уу” гэх эргэлзсэн, тээнэгэлэзсэн, “Бид дэндүү дасчихсан болохоор тэр явахгүй байлгүй дээ” гэх хорогдсон, хайрласан, дассан сэтгэлийнхээ уяасыг атга, атгаар хумьж суугаа нь гарцаагүй. Түүний гараас сүү ууж, сэтгэлийнх нь илчинд дулаацаж, дураараа дургидаг бөмбөөлэй, муур, нохой, дөрвөн хошуу малын төл хоёр, гурваараа хойш, урагшаа харж хэвтээд эвсэл хөөцөлдөн наадаж баясал төрүүлдэг нь лавтай. Тэднийг зүгээр л сүүгээ ууж, хоолоо идэж байгааг хараад толгойг нь илж тайтгардаг, баясдаг, эрхлүүлдэг, түүнээсээ амьтны, хүний мөн чанарыг ойлгож учирсан саад зовлонг нь арилгахыг хичээдэг эмэгтэйг Нямын Уяхан гэдэг. Тэрбээр Өвөр монголын Шилийн гол аймгийн Сөнид зүүн хошууны Сайхан говь сумын Баян-Оргил багт мал маллаж амьдардаг билээ. Саяхан түүний амьтдаа тойруулчихаад хооллож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны хайр хүндэтгэлийг болоод дургүйцлыг нь хүртсэн юм. Бөмбөөлэй гэдэг бол зээрийн янзага. Түүний талаар эзэнтэй нь ярилцахаар Өвөр монгол малчин Н. Уяхантай холбогдсон билээ.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Танай нутагт ямар хавар болж байна вэ?

    -Сайн. Сайн байна уу. Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нутагт энэ жил их сайхан хавар  болж байгаа. Сүүлчийн хэдэн жил бороо ногоо муу байсан болохоор мал хэцүүдэж, цөөрсөн. Энэ өвөл өнтэй сайхан болж өнгөрсөн. Одоо мал төллөөд түмэн завгүй байна даа.

-Таны амьтдаа хооллож буй бичлэг олон нийтийн сүлжээнд байна лээ. Та хэчнээн амьтан тэжээдэг вэ?     

       -Би цагаан зээр, муур, нохой тэжээдэг. Миний янзагыг бөмбөөлэй гэдэг. Дулаарч байгаа болохоор гэрт орохоо больчихсон. Нутгийн иргэдийн мал Сүүлчийн үед дулаарч байгаа болохоор бөмбөөлэй минь гэрийн ойролцоох өвс, ургамал түүж иддэг. Анх ирэхэд нь өвс өгч, сүүгээр угждаг байсан. Бөмбөөлэй одоо найман сартай. Манай нутагт тэмээ хариулах тохиромжгүй юм билээ. Мөн  манайх ус, гол мөрөн багатай нутагт шүү ээ.  

-Бөмбөөлэйг яагаад гэртээ авчирсан юм бэ. Та өмнө нь зээрийн янзага тэжээж байсан  уу?

       -Долдугаар сард бөмбөөлэйг эхээсээ хоцорчихсон, ядарч явахад нь манай найз отроор явж байгаад таарсан юм билээ. Найз минь гэртээ авч ирээд сүү өгсөн боловч уугаагүй гэсэн. Тэгээд намайг амьтанд хайртай, арга эвийг нь олдог гэдгийг нь мэддэг учир залгаж “Ирж авах уу” эж асуусан юм. Би сонссон даруйдаа очиж бөмбөөлэйг авчирч байсан. Тэгээд бөмбөөлэй  манайд ирсэн даруйдаа сүү ууж эхэлсэн. Үнээнийнхээ халуун сүүг өгч байсан болохоор чийрэг бойжиж байгаа.

-Та амьтан хайрлах тухай юу бодогддог вэ?

     -Хүнээс илүү амьтан хайрлах нь хэцүү гэж боддог. Ямар нэгэн байдлаар шархадсан амьтан байвал заавал эмчилж, тэжээхийг боддог. Бөмбөөлэй минь гэрийн араар ч бараг орж үзээгүй байх. Тэр үргэлж гэрээс урагш идээшилдэг. Хүнтэй ойрхон байхаар аймхай болчихдог юм билээ. Тэгэхээр байгальдаа амьдарч чадах эсэх нь эргэлзээтэй.

-Таны бичлэгийг олон хүн үзэж,  гэрээрээ амьтан тэжээх болохгүй зүү дээ.

          -Би өөрөө бичлэгээ явуулж байсан. Тус бичлэгийг монголчууд мөн харамссан. Байгальд нь тавиасаа яагаад гэртээ байлгаж байгаа юм бэ гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Би ч мөн тэдгээр амьтдыг байгальдаа байх ёстой гэж боддог. Гэлээ ч өнчрөөд, ядарч байгаа амьтны зовлонг ойлгоно гэдэг өөр юм. Би тэр амьтдын хүйн ээж нь гэж бодохоор бахархмаар сайхан байдаг. Тэр амьтад ярьж хэлдэггүй л болохоос үргэлж баярлаж байдаг болов уу гэж боддог. Бөмбөөлэй одоо хүртэл сүргээ үзээгүй амьтан шүү дээ.

-Та бөмбөөлэйг хэзээ нутагт нь буцаах вэ?

       -Бөмбөөлэй минь надтай их дасчихсан болохоор эргэж ирээд явахгүй ч байж магадгүй гэж боддог. Тэд маань бид хоёрын гараас сүү уугаад сурчихсан болохоор их цэвэрч амьтан шүү дээ.

-Танайхан зун малаа саадаг уу?

        -Манайхан эрт үед хонь, ямаагаа саадаг байсан. Одоо зөвхөн үнээгээ сааж байгаа.

-Та оёдол хийдэг үү. Танайх ширмэл ширдэгээр гэрээ тохижуулсан байхаар нь асуулаа?

          -Би завтай үедээ ширдэг ширэх дуртай. Харин дээл хувцас оёдоггүй. Хүнээр хийлгэдэг. Манайх ширдгээр гэрээ гоёх дуртай. Жил бүр шинэ зүйл нэмэхийг хүсдэг. Хамгийн гол нь үр хүүхдэд минь өв болон үлдэх нь чухал юм даа.

-Танайх ямар хоол ихэвчлэх хийдэг вэ?

       -Ихэвчлэн махан төрлийн хоол иддэг. Гурилтай шөл, бууз, банш, ногоо иддэг. Хавар, зуны цагт борц иддэг. Малтай хүн шиг харьцаж болдог. Бид үеийн үед малынхаа ашиг шимээр амьдарч байгаа. Манайх морь уядаггүй. Гэр бүлийн хүн жилийн дөрвөн улирал морь унадаг.

-Та өвөр монгол эмэгтэй болж төрснөөрөө бахархдаг уу. Танд юу нь илүү үнэ цэнтэй санагддаг вэ?

       -Би ар монголд очиж үзээгүй. Гэлээ ч би үндэс угсаа ялгадаггүй. Сууж байгаа нутаг дэвсгэртээ хайртай түүхэн улс оронд амьдарч байгаадаа баярладаг. Өөр өөсдийнхөө онцлог, өв соёлоороо амьдарч байна. Тиймжээс бид нэг бөмбөрцөгийнх гэж боддог.

-Та хэдэн онд гэр бүр болсон бэ?

        -Би 1987 онд төрсөн. 2010 онд гэр бүл болсон. Хоёулаа амьдардаг. 

-Таны ойрын зорилго юу вэ?

        -Манай жуулчлалын хүн хүлээж авахад бэлдэж байгаа. Мал аж ахуйг хөгжүүлж, малынхаа ашиг шимийг үнэтэй болгох зорилготой. Өвөр монголын урд хэсгээр аялал жуулчлал их хөгжсөн. Харин хойд хэсгээрээ жуулчлал хөгжөөгүй. Аялал жуулчлал хөгжүүлэхэд байгаль орчин доройтно. Хүн байгалийг сүйтгэдэг шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлалыг өөрөөр хөгжүүлбэл зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Амралтын төв ажиллуулах зорилготой. Зунаас амрагчид ирэх боломжтой. 5-10 хүн амрах боломжтой.

-Танайх ямар хоол ихэвчлэх хэрэглэдэг вэ?

       -Ихэвчлэн махан төрлийн хоол иддэг. Гурилтай шөл, бууз, банш, ногоо иддэг. Хавар, зуны цагт борц иддэг.

-Та өвөр монгол эмэгтэй болж төрснөөрөө бахархдаг уу. Танд юу нь илүү үнэ цэнтэй санагддаг вэ?

        -Би ар монголд очиж үзээгүй. Би үндэс угсаа ялгадаггүй. Сууж байгаа нутаг дэвсгэртээ хайртай түүхэн улс оронд амьдарч байгаадаа баярладаг. Өөр өөрийнхөө онцлог, өв соёлоороо амьдарч байна. Нэг бөмбөрцөгийнх гэж боддог.

-Ярилцсан танд баярлалаа.

     -Баярлалаа.                         


ӨВӨР МОНГОЛ МАЛЧИН Н.УЯХАН: Бөмбөөлэйгөөсөө “Сална” гэхээр итгэж чадахгүй байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-21 14:03:05
    өах: Бодол санаа нь Хятад болжээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188