• Өнөөдөр 2024-05-18

3091 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

2021-04-12,   564

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хариулт өглөө. 

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсад сэхээний 385 ор байгаа. Одоогийн байдлаар 300 дахь ор руу орж байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрч байна гэсэн үг. Тийм учраас хөл хорио тогтоож буй үед өөрсдийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй. Залуу, хөгшин гэлтгүй халдвар хүндэрсэн тохиолдолд нас барж байна.

-Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд коронавирусийн халдвар авч, эдгэрсэн бэ?

-Одоогийн байдлаар 3091 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн. Нийт өвчилсөн иргэдийн  10 гаруй хувийг эзэлж байна. Халдвар шинж тэмдэггүй илрэх тохиолдол хүүхэд, залууст их байдаг. Тийм учраас халдвар тараах магадлал өндөр. Аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй.

-ДЭМБ PCR шинжилгээний хариуг хоёрдугаар сард өөрчилсөн. Ингэхдээ халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авах нь зүйтэй гэсэн. Манай улс ямар нөхцөлөөр ажиллаж байна вэ?

-Манай улс ДЭМБ-ын гишүүн орон. Тийм учраас ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн дагуу ажиллана. 183 орон ДЭМБ-ын удирдамжийн дагуу ажиллаж байна.

-Коронавирусийн халдвартай иргэн эмнэлгээс тодорхойлолт авч болох уу. 3-6 сарын сарын дараа шинжилгээ өгөд эерэг гарна. Гэтэл албан байгууллагаас шинжилгээний хариу нэхэх юм?

-Коронавирусийн халдвараар өвчилж, ХӨСҮТ-д эмчлүүлээд гарч буй иргэдэд эмчийн бичиг хийж өгч байгаа.  Гэртээ тусгаарлалтын хугацаагаа дуусгасан тохиодолд давтан шинжилгээ гурван сарын дотор үйлчлэхгүй гэсэн журам байгаа. Тийм учраас байгууллагууд үүнийг анхаарах хэрэгтэй.

 


3091 хүүхэд коронавирусийн халдвар авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188