• Өнөөдөр 2024-05-18

Б.Ууганбаяр: 704 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

2021-04-12,   640

Эрүүл мэндийн яамнаас короновирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн энэ хугацаанд 357 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Харин харамсалтай нь халдварын улмаас 73 настай эрэгтэй, 79, 60 настай эмэгтэй, гурван хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 9516 хүн эдгэрч, 25 хүн нас бараад байна. Эмнэлэгт 2637 хүн эмчлүүлж байгаагаас 1912 хүний биеийн байдал хөнгөн, 588 хүндэвтэр, 118 хүнд, 19 маш хүнд байна” гэлээ.

 

 


Б.Ууганбаяр: 704 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188