• Өнөөдөр 2024-05-19

Хөвсгөл аймгийн 10 хүн коронавирусийн халдвартай

2021-03-19,   561

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Ингэхэд Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 58 иргэнээс PCR шинжигээний сорьц авч шинжилгээ хийхэд гурваас нь  коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймгийн 10 хүнд халдвар илэрсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг ажиллаж, Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоон бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Шуурхай штаб 

                                                                                                                                                                 

 


Хөвсгөл аймгийн 10 хүн коронавирусийн халдвартай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188