• Өнөөдөр 2024-04-30

Увс аймгийн Дэглий цагаан онгоцны буудалд хөл хорио тогтоожээ

2021-03-12,   1019

Улаанбаатар-Увс чиглэлийн онгоц 18:15 цагт  Увс аймгийн Дэглий цагаан онгоцны буудалд буусан. Онгоцноос буусан нэг иргэн халуурсан. Тиймээс ирсэн зорчигчдыг онгоцны буудлаас гаргахгүй шинжилгээ авах ажил эхлүүлж байна гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Увс аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Халуурсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Онгоцонд хамт ирсэн иргэдээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна” гэлээ.

 


Увс аймгийн Дэглий цагаан онгоцны буудалд хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188