Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өнгөрсөн 24 цагийн байдлаар 21585 хүнээс коронавирусийн шинжилгээ авахад 80 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 79, Төв аймгийн нэг хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 боллоо. Энэ хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин 21 хоног эмчлүүлж байсан 76 настай эмэгтэй нас барсан. Манай улсад коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар 697 хүн эмчлүүлж байна. Тэднээс найман хүний биеийн байдал маш хүнд болон хүнд байна” хэмээв.
Э.ТЭМҮҮЛЭН: 80 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |