• Өнөөдөр 2024-05-17

О.ДАШПАГМА: Вакцин хийлгэсэн иргэдэд хөндрүүлэх, хэсэг газар өвдөх зэргээр хариу урвал илэрч байна

2021-03-10,   482

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Нийслэлийн есөн дүүргийн 35 цэгт 48 дархлаажуулалтын баг 420 гаруй эмч, мэргэжилтэн өчигдөр вакцинжуулах ажилд оролцлоо. Өчигдрийн байдлаар нийт 30446 хүнийг вакцинд хамруулсан. Тэдний 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан эзэлж байна. 16.6 хувь нь хариу арга хэмжээний багт оролцож байгаа салбарын алба хаагчид буюу Онцгой байдлын ерөнхий газар, цагдаа, хил хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд  байна. Бусад ажилтан, алба хаагчид 11.3 хувь эзэлж байгаа. Вакцин хийлгэсний дараах хариу урвал вакцины зааварт тусгагдсан түвшинд байна. Вакцинд хамрагдсан иргэдийн 40-50 хувьд нь хэсэг газар өвдөх, томуугийн урвал илэрч байна” гэв.

 


О.ДАШПАГМА: Вакцин хийлгэсэн иргэдэд хөндрүүлэх, хэсэг газар өвдөх зэргээр хариу урвал илэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188