Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 109 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнээс Улаанбаатар хотод 96, Төв аймагт долоо, Завхан аймгийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан хүмүүсийн тав хүний голомт нь тодорхой байна. Энэ таван хүн Чингилтэй дүүргийн VI, Сонгинохайрхан 20, 35, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдардаг юм байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 668 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 46, хөнгөн 615 хүн эмчлүүлж байна” гэлээ.
Ж.БАЙГАЛМАА: Завхан аймгийн хоёр хүнээс короновирусийн халдвар илэрлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |