Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11170 хүнд шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 96 , Төв аймагт долоо, Завхан аймгийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Тэдний 104 нь халдвартай иргэдийн ойрын хавьтал байна. Тодруулбал, 95 хүнд эхний шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрсэн. Таван хүний халдварын голомтыг тодорхойлох судалгаа хийж байна” гэлээ.
Ж.БАЙГАЛМАА: Төв аймагт долоон хүнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |