• Өнөөдөр 2025-02-06

А.АМБАСЭЛМАА: 32 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-02-24,   711

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 26058 хүнээс шинжилгээ авахад 32 халдвар илэрлээ. Үүнээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр есөн хүнээс халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  коронавирусийн халдвартай 2755 хүн бүртгэгдсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 670 коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн байна. ХӨСҮТ-д 186,  Цэргийн төв эмнэлэгт 187 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг бий. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 291 хүн эмчлүүлж байна" гэлээ.  

 


А.АМБАСЭЛМАА: 32 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188